Бидний өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэдэг сармис маань хоолонд амт оруулахаас гадна хүний
биеийг анагаах чадалтай байна шүү. Та бүхэндээ сармисыг ямар өвчинд, яаж хэрэглэх талаар доорх зөвлөгөөг хүргэж байна.
• Ханиадны үед 11 хумс сармис, нэг бөөрөнхий сонгиныг литр сүүнд хийж, зөөлөртөл нь буцалгаад зөгийн балаар амталж, нэг цаг тутамд халбагадаж уувал үр дүн сайжирна.
• Арьс салст бүрхэвчийн шарх шалбархай, түлэнхий, хавдар, хатиг зэргийг сармисны шүүстэй, давстай уусмалаар шавшихад идээ нь амархан арилж, шарх түргэн эдгэрдэг байна.
• Шүд өвдөхөд гавар, сармис хоёрыг нухаж холиод өвдсөн хэсэгтээ тавихад өвчин намдана.
• Ханиад хүрч хамар шархирахад цэвэрлэсэн нэг хумс сармисыг буйлан дээрээ хэсэг хугацаагаар тавина.
• Ууц нуруугаар өвддөг хүмүүс 3-4 ширхэг хумс сармисыг үрүүлээр үрж жижиглэн самбай даавуунд боогоод сармисны шүүсэнд норсон уг даавуугаараа орой унтахын өмнө ууцаа үрж арчина. Нэг удаагийн курс эмчилгээ 10 хоног байхад хангалттай.
• Нэг хумс сармисыг вазелин буюу ургамлын тосонд хийж, лаа маягтай болгоод орой унтахын өмнө шулуун гэдсээрээ шургуулж, хэрэглэхэд шамбарам өвчнийг анагаах ач тустай.
Сэтгэгдэл ( 3 )
baga zereg shambaram bol edegereh baih l da.Ene arga 100% huvi bish.Harin chi 1-r emnelegt dagnasanemneleg baidag. Tuund emchluuleh heretei ,daraa n hemjee n bagassanii daraa n Hervee chi Baruun garaaraa urgelj bugsuu archdag bol ,esregeeree zuun garaaraa uuniig hiij baigaarai.Harin daraa n okei
sarmisiig shambram ovchind her udaan tgj heregledeg bol.ene talaar delgerengui medeelel helj ogch tus bolooch
heregtei zuvluguu oruulsand bayarlalaa