Kate Middleton нэлээн өлссөн бололтой McDonald’s оржээ

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 11

Магадгүй хааны өргөөнд тийм ч сайхан амттай бургер хийж өгөдгүй байх л даа. Cambridge-ийн гүнгийн авхай Kate Middleton одоо 31 настай бөгөөд өнгөрсөн 8 дугаар сард анхныхаа хүүг өлгийдөн авч удам залгах хүүтэй боллоо хэмээн Хааны гэр бүлийг баярлуулсан билээ.
Kate Middleton-ний хувьд  гадаад төрхөндөө хэт их анхаардаг бөгөөд энэ талаараа Хатан хаан хоёрдугаар Elizabeth буюу нөхрийнхөө эмэг эхээс хүртэл зэмлэл хүртээд байсан юм. Харин тэрээр энэ удаад байнга гоё ганган байхаас залхсан уу эсвэл хүүхэддээ түүртсэн үү хүүхэд асрагчтайгаа цуг McDonald”s орж нэг Big Mac нэг Mc Double авч идсэн гэж түргэн хоолны газрын ажилтан мэдэгджээ.




Энэхүү зураг дээр тэрээр аль хэдийн хоололчоод гарч явахдаа паппарациудын дуранд өртсөн байна.Тэрээр бие хамгаалагчгүй явж байсан бөгөөд энэ байдлыг нь хэвлэл мэдээллийнхэн нэлээн шүүмжилж байгаа боловчиг түргэн хоолны газарт байсан энгийн ард иргэд гүнгийн авхайтай цуг хоололсондоо ихэд баярлацгаасан байна.


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(188.143.234.155) 2025 оны 03 сарын 13

Wonderful story, reckoned we could combine a few unrelated data, nelheteevrss really worth taking a look, whoa did one learn about Mid East has got more problerms as well

1  |  0
Top