“Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн нарын хамтран гаргасан. “Монголын нууц товчоо”, “Монгол нутаг мину”, “Монгол ээж” зэрэг 13 дуутай уг цомог үндэсний хэв маяг, монгол омогшлыг жинхэнэ утгаар нь мэдрүүлсэн гэж болно. Тэд бол үндэсний өв соёлоо урлагаар дамжуулж залуусын сэтгэлд хоногшуулахыг хүссэн бас ч гэж монгол улсын иргэний үүргээ биелүүлж яваа улс. Харин хатуу ширүүн мэт харагддаг эрчүүдийн нэг нь шаггүй онигоонд ороод авчээ.
Тодруулбал дуучин Т.Дэлгэрмөрөн Казахад тоглолт хийж. Ингэхдээ тэрбээр тус ард түмнийг хүндэтгээд тоглолтынхоо өмнөхөн яаруу сандруу захаас нь хээ хуар болсон үндэснийх нь дээлийг худалдаж аваад л орой нь тоглолт дээрээ өмсөөд гартал үзэгчид нэр хийтэл инээлдээд байж. Ингээд мань хүн гараа өргөөд л хөмсгөө зангируулж, нүдээ аниад л дуулдагаараа дуулж дуусаад тайзнаас буутал нэг эмээ ирээд “Гүэ миний хүү наад өндөр настай чавганцын дээлээ хаанаас олоо вэ” хэмээн инээлдсэний учирыг тайлж хэлсэн байна. Харин дуучин маань өөрийгөө баахан шоолоод өнгөрсөн ч энэ тухайгаа цэнхэр дэлгэцээр дэлгэжээ.


Сэтгэгдэл ( 10 )
Bichsen setguulch estoi onigoond orloo doo.Usan teneg setguulch ve. ha ha ha ha ha.
Yun chavgantsiin deel. goyo zokhison goyo deel baikhad.Bichsen setguulch estoi onigiind orloo doo. ha ha ha ha ha.
harin deegii maani deelnii utga uchiriig jaahan sudlamaar um shig bgaa um aa. Neg toglolt deer saihan deeltei bolovch numgun umsuj, urd hormoig ni taizan deeguur chireed l. Mongol er hun deelee numgun umsduggui. Ter tusmaa olon hunii umnu bol bur ch ugui. Geriin muhar sahisan emged l numgun umsdug emee maani heldeg bsan
hudaldaj bgaa hun ni heleh heregtei shde . nadaa l lav goe deel haragdaj bn. onigoond orood bh ch yu bhav. medehgui yum chini argagui sh dee.
kkkk....