Монголын хамгийн анхны гадаадад суралцаж ирсэн эмэгтэй хөгжмийн зохиолч гэдэг утгаараа Б.Мөнхжаргалаас эрхэмсэг яруу аялгуунууд мэндэлдэг билээ. Харин сүүлийн үед олны анхаарлын төвд буй “Хар хархан харц” хэмээх дуу эцэстээ түүний бүтээл болж таарчээ. Өвөрмонголын дуучин, хөгжмийн зохиолчийн бүтээл хэмээн хол андуурсан МУГЖ С.Жавхлан, МУСТА Г.Эрдэнэчимэг нарын дуулсан хувилбараар иргэд хүлээж аваад байгаа бол энэ дуу өдгөө таван ч хувилбараар дуулагдсан байдаг аж. Хамгийн гол нь хүний оюуны бүтээлийг хэн дуртай нь өмчилж авч болдоггүй гэдгийг хөгжмийн зохиолч Б.Мөнхжаргалын эргэн тойрны уран бүтээлчид хэлж байна. Тэрээр 2006 онд “Уулын охин” цомгоо гаргаж, цомгийн нэрээр нэрлэгдсэн тоглолтоо үзэгчдэд хүргэж байсан бол түүнээс хойш долоон жилийн дараа энэ намар 11 дүгээр сарын 6,7-ны өдрүүдэд Монгол бөхийн өргөөнөө “Хар хархан харц” нэртэй уран бүтээлийн бие даасан тоглолтоо хийх гэж байна. Энэ тоглолтын үеэр “Хар хархан харц” дуу хэнийх болох нь, хэн яаж дуулсан болох нь жинхэнэ утгаараа тодорхой болох гэнэ. Хөгжмийн зохиолч, дуучин Б.Мөнхжаргал өнгөрсөн 7 жилийн хугацаанд шинээр 70 гаруй уран бүтээл туурвисан, үүнээсээ шилэлт хийж 18 дуугаа “Хар хархан харц” тоглолтынхоо үдэш өргөн барих аж. Тоглолтонд нийт 19 уран бүтээлч, цэнгээнт бүжгийн “Хатантуул” хамтлаг оролцож сонин содон, сайхан аялгуугаар дүүрсэн үзэгч дуучид хамтдаа дуулсан үдэш байх болно гэдгийг тоглолтонд оролцох дуучид хуучилж байна. АЖ А.Долгор, МУГЖ Н.Чулуунхүү, МУСТА Б.Бямбажав, МУГЖ Б.Ганчимэг, Номин талст хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн МУСТА Л.Банзрагч, А.Мөнхбат, Э.Чулуунчимэг, Л.Солонго гэгчлэнгээр энэ цагийн сонсогч түмний дууг нь дуулах дуртай уран бүтээлчид дуу хуураа дээжлэх аж. Б.Мөнхжаргалын аялгуунууд цаанаа л нэг эмэгтэйлэг, аялгуулаг байдаг гэдгийг хөгжмийн, урлагийн салбарынхан ам дамжин хүүрнэдэг. Морин хуур наадмын шилдэг дуу “Сэлэнгэ сайхан нутаг”, эмэгтэйчүүдийг магтан дуулсан Э.Чулуунчимэгийн “Эрхэмсэг” гэх дуунууд түүний уран бүтээлин “Хар хархан харц” тоглолтыг чимэглэх бол мэдээж “Яа би чамаасаа холдох билээ” , “Хар хархан харц” гээд та бүхний мэддэг сонсдог уран бүтээлүүд амилах үдшийг Б.Мөнхжаргал бэлэглэх нь. Тоглолтын тасалбарыг мөн түүний цомог үнэгүй дагалдаж байгаа юм билээ. Харин “Хар хархан харц” дууны хэрхэн бүтсэн тухай, анхны хувилбар ямар байсан талаар дараах бичлэгүүдийг мөн та бүхэнд манай сайт анх удаа хүргэж байна.
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=aZcVNjkyrvg
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=qLnltb1gBZA

Сэтгэгдэл ( 4 )
Энэ муу ая зохиогч Мөнхжаргал Өвөрмонголын дээд дэсийн мэргэжлийн хөгжмийн зохиолч Улаантуг гуйн зохиолыг өөрийн болгох гэж ямар муухай зүтгэнэ вэ?Ичээч ээ!!!
Ene khudlaa shaaj bn. Wulaantug zohooson ni unen shuu.
Энэ бичлэгий нарийн ажиглан шинжих юм бол Мөнхжаргал ямар муухай амбици гарган Ар өвөр монголчуудыг хагаралдуулж байггааг төвөггүй харж болно. Энэ дууг өөрийн болгох гэж ямар их зүтэнэ вэ? Энэ дууг анх амилуулсан Өвөрмонгол дуучин Баяннамарын талаар түй ч дуугарахгүй байгааг, мөн Өвөрмонголын хөгжмийн зохиолч Улаантугийн талаар бас юу ч дугарахгүй байгааг та бүхэн анзаарч байгаа байх аа. Яриаг нь сайн сонсох юм бол Отгонтуяа зохиочихсон дуу над дээр авчирч засуулж, найрууллага хийлгэсэн хэмээн өөрөө ярьж байна. Энэ дууг ганцаараа Насанг гуайтай л хийчихсэнюм ши яриад байх юм. Тэгээд энэ бичлэг нь цул хайчилбар, эвлүүлэг. Ийм байж болохгүй учраас үүнийг би бээр бичив.