
Мэрилин Монро (англ. Marilyn Monroe, 1926 оны 6 сарын 1 - 1962 оны 8 сарын 5) нь Америкийн Нэгдсэн Улсын Калифорни муж улсын Лос-Анжелес хотноо төрсөн жүжигчин. Жинхэнэ нэр нь Норма Жин Мортенсен (Norma Jeane Mortensen), сүүлд Норма Жин Бэйкэр (Norma Jeane Baker) болсон. 1950-иад оны дунд үеэс "Америкийн секс билэг тэмдэг" гэгдэх болсон бөгөөд өдгөө ч түүнийг шүтэн бишрэгчид олон байдаг. Монро гэдэг нь түүний ээжийн хуучин овог ажээ.
Өсвөр үе
Монро нь 1926 онд Глэдис Пэрл Бэйкэрийн 3 дахь хүүхэд болон Лос-Анжелес хотод мэндэлжээ. Монрогийн төрсний гэрчилгээнд эцэг нь Эдвард Мортенсон гэж тэмдэглэгдсэн байдаг ч энэ нь эргэлзээтэй юм. Түүний ээж Глэдис 1924 онд Мартин Эдвард Мортенсонтой гэрлэсэн боловч жирэмсэн болохоос нь өмнө салжээ. Зарим намтар судлаач нар Глэдис охиндоо бутач хүүхэд хэмээн муу нэр зүүлгэхгүйн тулд Мортенсоны овгийг хэрэглэсэн гэж үздэг байна. Монро ч Мортенсоныг төрсөн эцгээ биш хэмээн үгүйгэж байсан ба бага байхад нь ээж нь жинхэнэ аав Чарльз Стэнли Гиффорд гэж хүний зургийг үзүүлсэн тухай ярьсан байдаг. Монрогийн ээж нь сэтгэл мэдрэлийн өвчин туссан тул ээжийн нь найз Грэйс Монрогийн асран халамжлагч болжээ. 1935 онд Грэйс гэрлэсэн бөгөөд Монрог Лос Анжелесийн хүүхдийн халамжийн төвд өгсөн аж. Монро 16-тайдаа ээжийнхээ гэрийн хөршийн хүү Жим Догертитэй гэрлэсэн байна. Үүний дараа гэрэл зурагчны нүдэнд өртөн сэтгүүлд зураг авхуулж эхлэв. Нөхөрт нь түүний моделийн ажил таалагдаагүй ба тэд гэрлээд 4 жилийн дараа салжээ.

Од жүжигчин
Эрчүүд шаргал үст бүсгүйчүүдэд дуртай" киноны хэсэг
Солонгосын дайнд оролцож байсан америк цэргүүдтэй уулзаж буй байдал (1954 оны 2 сарын 17)
1951онд төлөөлөгч Жонни Хайдын хүчин зүтгэлээр “Асфальтан ширэнгэн ой””,”Ивийн тухай” кинонуудад тоглож хүмүүсийн сонирхлыг татав.Дараагаар нь хэд хэдэн туслах дүрд тоглосны эцэст 1952 онд “Хаалга тогших хэрэггүй”-д анхны гол дүрдээ тогложээ.1953 онд Найгара хэмээх кинонд ташаагаа гунхалзуулан алхдаг "Монро алхалт"аараа хамаг эрчүүдийн анхаарлыг татаж шуугиулсан ба үүний дараах “Эрчүүд шаргал үст бүсгүйчүүдэд дуртай”, “Яаж саятантай гэрлэх вэ”, “Долоо дахь жилийн хууралт” кинонууд гялалзсан амжилтад хүрч Монро шилдэг одуудын эгнээнд орсон билээ. 1954оны 2 сард тамирчин байсан Жо Димажиотой гэрлэж хуримынхаа бал сарын аяллаараа Япон улсыг зорив.Тэд ердөө есхөн сарын дараа салжээ.
Нууцлаг үхэл
Тэрээр 1962 оны 8 сард 36-хан насандаа хорвоог орхисон. Түүний нас барсан шалтгааныг хэвлэлээр нойрны эмийн тунг хэтрүүлэн хэрэглэснээс болж хордож нас барсан, Монро амиа хорлосон гэх мэт янз бүрээр мэдээлж байлаа.
Гэвч 1980 оны орчмоос амиа хорлосон тухай яриа замхарч, хэн нэгэнд хорлогдсон байх магадлалтай хэмээн яригдах болсон. Эм уухдаа даруулж уусан усны сав олдоогүй, харилцуур утас барьсан байдалтай олдсон хэдий ч АТС-т ярианы тэмдэглэл бүртгэгдээгүй байсан, мөн түүний улаан өнгөтэй тэмдэглэлийн дэвтэр алга болсон нь түүний үхлийг оньсого болгосон юм.
Түүний үхэлд ах дүү улс төрчид болох ерөнхийлөгч Жон Кеннеди, Ерөнхий прокурор Роберт Кеннеди нартай янаг амрагийн харилцаатай байсан нь холбоотой байж магадгүй гэсэн таамаг бий.
Түүний булш Лос-Анжелес хотын Вэствүүд Мемориал Паркт байдаг. Хуучин нөхөр Ди Мажио нь булшин дээр нь үргэлж улаан сарнай аваачиж тавьдаг байв. Нөхрийг нь нас барсны дараа фэнүүд нь уг уламжлалыг хадгалж, өдгөө ч түүний булшин дээр улаан сарнай байдаг юм.

Элвис Аарон Пресли (англ. Elvis Aaron Presley,1935 оны 1 сарын 8 – 1977 оны 8 сарын 16) нь Америкийн дуучин, жүжигчин, хөгжимчин байв. Түүнийг хүмүүс Элвис, "Рок-н-роллын хаан", "Хаан" гэхчлэн нэрлэдэг.
Пресли өөрийн дуучны замналаа 1953 онд эхэлж, кантри, ритм энд блюзийг рок хэв маягт оруулсан хэлбэртэй дуунуудаа олны хүртээл болгож эхэлжээ. Хар, цагаан арьстнуудын дуу хөгжмийн элементүүдийг хослуулж чадсан тэрээр тайзан дээр биеэ авч явах этгээд араншин, гайхалтай авъяасаараа ихэд алдаршсан юм.
1960-аад онд Пресли өөрийн 31 киноны ихэнхийг бүтээсэн бөгөөд тэдний ихэнх нь санхүүгийн хувьд ихээхэн амжилттай мюзиклууд байв. 1973 онд Пресли анх удаа хиймэл дагуулын тусламжтайгаар олон оронд шууд дамжуулсан концертоо тоглож (Aloha from Hawaii), түүнийг нь дор хаяж 1 тэрбум хүн шууд үзсэн тооцоо байдаг.
Тэрээр хөгжмийн түүхэнд хамгийн амжилттай, хамгийн их нөлөө үзүүлсэн хүмүүсийн нэг билээ. Элвис зүрхний өвчин, мансууруулах бодисын дон болон бусад шалтгааны улмаас дөнгөж 42-хон насандаа нас нөгчжээ.

1996 оны 9р сарын 7нд West-Coast репийн тухайн үеийн толгой Tupac Shakur учир битүүлгээр нас барсан бөгөөд түүний үхлийн шалтгаан 17 жил өнгөрөхөд тодроогүй л байна.
1.Пак ийг буудсан гэх Цагаан Кадилак одоо ч олдоогүй.Лас Вэгас чинь Элсэн Цөл шүү дэ.
2.Вэгасд зөвхөн Ганц л Хар арьстай хүмүүсийн жижиг бүлэг байдаг.Буудсан хүн нь хар байсан гэсэн .Тийм л байсан юм бол тэд нар хаашаа зугтсан юм ? Хаана нуугдсан юм ??
3.Пак ийн үхдэг цаг болон үхдэг газар бол Вэгас ийн хамгийн их хүнтэй газрын нэг .Гэхдээ түүнийг буудулсны дараа нэг ч гэрч гарж ирээгүй ба бүхэл бүтэн 3 машинд байсан Студио гийн биэ хамгаалагч нарын нэг ч араас нь хөөгөөгүй . Ийм юм байж боломгүй юм.
4.Тупак шоронд 9н сар болсон гэвч гарч ирэхдээ МАКАВЭЛИ гэдэг нэртэй болж гарч ирсэн .Энэ юу вэ гэвэл Пак ийн шоронд уншиж байсан ном нь Принц хэмээх итали улсийн улс төрч Мачиэвэли гэдэг хүний ном байсан уг номонд Мачиэвэли 25н насандаа хуурамчаар ухдэг ба олон жилийн дараа ахин гарч ирдэг тухай байсан юм.
5.Тупак ийн үхэхээс өмнө хэвлэлтэнд яваад гарах төхөж байсан Цомог ийн нүүр дээр Тупак Исүс Христ шиг гарсан байсан ба Библи ном дээр Исүс үхээд буцан амилдаг юм.
6.Зүгээр нэг муу эр Казино гоос мөнгө хулгайлхад Вэгас ийн цагдаа нар нисдэг тэрэг ашигладаг бол Пак ийн үхэлд ягаад Нисдэг Тэрэг ашиглаж болоогүй юм.
7.Пак 6 нд буудуулаад 13 нд нас барсан билээ.Харин 14нд буюу Насан өөд болсоны дараах өдөр нь чандралсан юм,гэхдээ задланд орсон зураг байдаг.Яаж ийм юм байж болох вэ.Ядаж задлан шинжилгээ 2 хононо шүү дээ.
8.ПАК ийн I aint mad at cha ,smile клип үүд бараг үхэлийн харуулдаг.
Сэтгэгдэл ( 9 )
You get a lot of respect from me for writing these helpful arlcties.
ene setguulch ni ymar aldaatai bichdiin beee mongol helnii hicheeldee muu baisiimu haashaa yum
Тупак амьд гараад ирвэл хэдэн сая хүмүүс тооно.Тоодоггүй хүмүүс ч тоох болно ”irgen”гуай.Рапы н бурхан ПАК.Тупак амьд байвал ч....
teneg har garch ired yaadiin hen ch toohgui
Pac 2014 ond garch irne gej helsiin gen le
2pac haa negen gazar amid bga yum bish biz