Өөжгийтэй хамтдаа Хайрын бурхан гэх мэт олон сайхан дуу хамт хийсэн яруу найрагч Ү.Хүрэлбаатар түүнийг: Өлзий-Орших бол үндэсний үзлийн өлзий утсыг гитараар мэтгэсэн рок попын оршихуйн нэгэн хувилбар.Түүний оролцоогүй тоглолт хөггүй гитар луга хэмээн хэлсэн юм. Үнэхээр олон сайхан дуу зохиосон түүний дуунууд ихэвчлэн уянгын хайрын рок баллад дуунууд байх юм. Ихэнх нь 10-аас 20 жилийн өмнө хит болж байсан Номин талстын Дурлаж бичсэн шүлэг, Сэрчмаагийн Надад итгээч , Ариунаа Чи минь, Сараа Хайрын бүрхан тэр ч байтугай Камертон хамтлаг 18нас дуугаа дуулсан бөгөөд энэ бүх гоё сэтгэлд хоногшсон дуунуудыг нэгэн үдэш нэг тайзан дээр бүгдийг нь үзнэ гэдэг үнэхээр л ойрын хэдэн жилдээ тохиолдохгүй аз юм шиг санагдаж байлаа. Хөгжимчин хүний тоглолтыг ч үзэхэд сайхан юм. Техникийн саатал л гарчихгүй бол өнгө алдана хоолой нь солгойроно гэсэн юм байхгүй УДБЭЧ-ийн бүжигчид Өөжгийгийн гитарын гоцлол дээр хийморьтойхон шиг бүжилэж үзэгчдийн цөсийг хөөргөөд авсан юм. Хурд хамтлаг түүний зохиосон Жинхэнэ хайр зүрхэнл үлддэг юм хэмээх Ану хатан киноны дууг дуулсан бөгөөд мөн түүнд зориулж Цэргийн бодол дуугаа дуулахдаа Хурдын Отгонбаяр Өөжгий нар урд урдаасаа харан зогсож байгаад гитарын гайхамшигийг мэдрүүлэх мэт... Монгол орон маань ийм мундаг хөгжимчидтэй билүү гэсэн бодлыг минь Никитон хамтлаг Нандин шүтээн дуугаа дуулахдаа бүүр их батлаж өгөв. 11 жилийн өмнө тоглолтоо хийж байсан гитарчин Өөжгий ийнхүү хоёр өдөр UB palace-ийн концертын их танхимд бяц авсан юм. Магадгүй дахиад 10-аад жилийн дараа тоглолтоо хийх бол заавал үзэх ёстой тоглолтуудын маань тоог нэгээх нэмсэн юм. Гитарчин Өөжгийгийн хэлснээр Монголын Рок Поп мандан бадрах болтугай!!!

Сэтгэгдэл ( 11 )
Your post captures the issue petclfrey!
болдын дуунууд
Rock Pop-iinhon Balhjaviin duug duulaad niitiin duuchidaas yalgarahaa baichihlaa.