Б.Болд, Э.Чулуунчимэг нар цомгийн баяраа “Нарантуул” зах дээр хийнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 07

 

Гадаа гандаж, хүйтэнд хөрч буй Нарантуул олон улсын худалдааны төв дээр наймаа эрхлэгчид 11 дүгээр сарын 10-ныг тэсэн ядан хүлээж байгаа сурагтай. Учир нь С.Жавхлан, Т.Баясгалан нарын залгамж халаа болсон Б.Болд, Э.Чулуунчимэг нар хамтдаа нийлж гаргасан “Илбэе” цомгийн баяраа тус төв дээр хийж уран бүтээлийн дээжээсээ өргөн гадаа наймаа эрхэлж байгаа хүмүүс болон ард иргэдтэйгээ нэг өдрийг хамтдаа өнгөрүүлэх гэнэ. Энэ талаараа ч Нарантуул ОУХТ-ийн маркетингийн албатай тохиролцож, хамтран ажиллахаа мэдэгдсэн бөгөөд тэдний “Илбэе” цомог хэвлэлтээс ирээд байгаа аж. 16 дуунаас бүрдсэн “Илбэе” цомогт дуу бичлэг, хөгжим, шүлгийн гээд 50 орчим уран бүтээлч хамтран ажиллаж хөдөлмөрөө шингээснээс гурав гурван дууг дангаараа дуулж, хамтдаа дуулсан 10 хит дуу багтжээ. “Насны хайр”, “Ямархан сэтгэлд мартах юм бэ”, “Илбэе”, “Энх мэндийн хадаг” гэгчлэн дандаа хитүүдийг тэргүүлж байсан уран бүтээлүүд ийнхүү нэгэн цомогт багтан сонсогчдын гар дээр очиж байгаа гэнэ. Залуу дуучдын цомгийн баяр 11 дүгээр сарын 10-ны ням гаригт 14 цагаас Нарантуул зах дээр эхлэх гэнэ. Өмнө нь тус захыг сонгож, ийм өвөрмөц хэлбэрээр цомгийн баяраа хийж байсан уран бүтээлчид огт байдаггүйгээрээ шинэ алхам болж байгаа юм.

 


Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(188.143.232.27) 2025 оны 03 сарын 13

Four score and seven minutes ago, I read a sweet areitlc. Lol thanks

1  |  0
zochin(202.179.20.254) 2025 оны 03 сарын 13

ene 2 2-ulaa huurhun. yag taartsan amjilt husie

1  |  0
мөнгө(202.72.247.148) 2025 оны 03 сарын 13

доошоо орчихсон хоёр гар, зах дээр бум бужигнадаг болхоор гүйлгээ их байна гэсэн бодолтой л зах дээр хийж байгаа нь ойлгомжтой хүсэл мөрөөдөл биш мөнгөний төлөө гэдэг нь илт байна

1  |  0
мөнгө(202.72.247.148) 2025 оны 03 сарын 13

доошоо орчихсон хоёр гар, зах дээр бум бужигнадаг болхоор гүйлгээ их байна гэсэн бодолтой л зах дээр хийж байгаа нь ойлгомжтой хүсэл мөрөөдөл биш мөнгөний төлөө гэдэг нь илт байна

1  |  0
budo(103.26.194.110) 2025 оны 03 сарын 13

saihan zaluuchuud yum hiij l bna.yum hiigeegui ulsuud yum bodno baigaa.

1  |  0
ff(180.235.176.145) 2025 оны 03 сарын 13

yu n teneg baigaa yum sonsdog xumuustee zoriulj bna

1  |  0
aagii(203.91.117.4) 2025 оны 03 сарын 13

zuv sh de bolj bn bayar hurgei

1  |  0
hehe(103.11.195.23) 2025 оны 03 сарын 13

Uneheer t1

1  |  0
Top