Үндэсний бөхийн тайлбарлагч нарын сайхан хоолойг ард олон шагшин магтдаг. Эдгээр бөх тайлбарлагчдын нэг нь МУСТА Хумбагарын Батмэнд юм. Тэрээр бөхөд хорхойсон дурлаж өөрийн чадвараар бөх тайлбарлагч болсон бөгөөд үүний хажуугаар олон сайхан дууг дуулж амьдруулан дуунд дуртай бүхнийг хөглөж ч
адсан нэгэн. Алтан намар ургацын баяр хийдэг хүмүүс түүнгүйгээр баяраа хийдэггүй гэдэг. Учир нь ургацын дууны арвин их нөөцтэй бөгөөд өмнө нь ургацын дууны тариан түрүүтэй цомог гаргаж байжээ. Харин энэ удаа тэрээр өөрийн бие даасан тоглолтоо сонсогч олондоо толилуулах гэж байгаа бөгөөд энэ тоглолтын эхний үзэгчид нь төрсөн нутаг усныхан болох Говь Алтай аймгийн Төгрөг сумынхан аль хэдийнээ тасалбарын эрэ суралд гарчээ. 11 дүгээр сарын 14-нд Х.Батмэндийн тоглолт монгол бөхийн өргөөнөө болох юм байна. Тэрээр хуучны дуунуудыг үзэгчидтэй хамт дуулахаас гадна өөрийн хитпарадыг тэргүүлсэн Гүнжиймаа зэрэг уран бүтээлүүдээ толилуулахаар тоглолтондоо бэлдээд завгүй яваа гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )