Үргэлжид л гоо сайхны мэс засал, үнэтэй брэнд хувцас, уулзсан учирсан залуусын нэр дор хэвлэлд гарчиглуулж байдаг Топ модель Г.Уранцэцэг Соёлын Тэргүүний Ажилтан цол тэмдгээр шагнуулжээ. Тэрбээр “Дизайнеруудын холбоо”-ны урдаа барьдаг шилдэг загвар өмсөгчдийн нэг бөгөөд 1997 оноос загвар өмсч эхэлсэн юм.
2007 онд “топ модель” өргөмжлөл хүртэж байсан. Өдгөө топ нэрээ өөрийн овог мэт хадгалж яваа сайхан бүсгүй загварын акулуудын тоонд ордог. Энгийн амьдралд даруухан олон таван үггүй бүсгүй маань тайзан дээр хувцасыг утгаар нь амилуулж загварын салбарт өөрийгөө тодорхойлсон байдаг. Гэсэн ч загварын салбараас цөөн тооны хүн хүртдэг дээрх шагналыг Соёл, спортын сайдын халаасны шагнал хэмээн нэрийдэх нэг нь бий.

Сэтгэгдэл ( 2 )
Thanky Thanky for all this good inonimatrof!
Үнэхээр монголын загвар өмсөгчид дотроос ганц мэргэжлийн түвшинд өмсдөг нь Урнаа шүү, СТА-г авах нь зөв зөв