Энэ жилийн ертөнцийн гоо бүсгүйгээр хэн шалгарав?

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 10

Москва хотноо болсон “Miss Universe 2013” буюу энэ жилийн ертөнцийн хамгийн сайхан бүсгүйгээр Венесуэлийн мисс  Габриэла Ислер тодорчээ.

25 настай телевизэд ажилладаг тэрээр 2012 оны Венесуэлийн миссээр шалгарч байсан юм. 85 орны сайхан бүсгүйчүүдийг ардаа орхин ертөнцийн миссээр шалгарсан тэрээр Маркетинг менежментийн бакалаврын зэрэгтэй бөгөөд одоогоор загвар өмсөхийн зэрэгцээ телевизэд ажилладаг байна.

 Сүүлийн зургаан жилиийн турш хоёр ч Венесуэль бүсгүй  “Miss Universe” –р шалгарч байсан бөгөөд ийхнүү тэрээр улсынхаа амжилтыг ахиулах гуравдахь гоо бүсгүй болсон юм.

Харин хоёрдугаар байранд  Испанийн мисс Патришия Родригез шалгарсан ба гоо бүсгүй шалгаруулах уг тэмцээнийгдэлхийн өнцөг булан бүрээс  хэдэн тэрбум хүн шууд хүлээн авч үзжээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(188.143.234.155) 2025 оны 03 сарын 13

1,st thomas aquinas 2,st peters shs 3,st Augustins college 4,eirsbytperan boys shs 5,Accra Academy 6,wesley girls shs 7,Adisadel college 8,Achimota 9,Accra girls shs 10,Mfansipim shs

1  |  0
Top