Э.Бат-Үүлээс эхлээд рекламны мангас улс төрчид

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 13

Манай улс төрийн зүтгэлтнүүд чамгүй авьяастай. Тэд бүр сүүлийн үед өдөр шөнөгүй радиогоор дугуй засвар, машины тос, авто угаалга, бар кареоке сурталчилах болсон нь улиг болсон гэж болно. Тодруулбал Чапи буюу Ө.Ихбяр, Пароди хамтлагийн гишүүн Б.Нямхүү нар хотын захирагч Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн асан Ламбаа, Б.Жаргалсайхан, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нарыг чадварлаг дуурайж кинонд хүртэл тоглоод амжсан байдаг. Үүнд нь эрхэм лс төрчид маань нэг их эмзэглээд байдаггүй ч зарим нэг нь бухимдлаа илэрхийлсэн гэнэ.

Анх УИХ-ын гишүүн асан Б.Жаргалсайханыг тун ч адил­хан элэглэж  олонд авьяа­саа таниулан гарч ирсэн Б.Нямхүү оны сүүлчийн өдөр NBS телевизийн “Блиц ярилцлага”-аар Улаан­баатар хотын дарга Э.Бат-Үүл баатар, “Буян”-гийн Б.Жар­галсайхан нарыг элэг­лэн ярилцлага хийж олныг хөг­жөөснөөс гадна ганц нэг хүний уурыг хүргэсэн нь тодорхой.



Ямартай ч Орон нут­гийн сонгуулийн үеэр Б.Жаргал­сайхан дарга нэгэн уулзалт дээр “Нэг муу бацаан намайг дуурайж байгаа нь энэ гээд хоёр гараа савчаад байсан. Би гараа хөдөлгөх нь хө­дөл­гөдөг. Гэхдээ тэр бацаан шиг донгиотоод байдаггүй. Тэгээд ч би тэр бацаан  шиг намхан пагдгар биш” хэмээн ихээхэн эгдүүцээд хатуухан үг хэлсэн гэдэг.


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top