Angelina Jolie-гийн шинэ уран бүтээл

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 14

 2013 оны 2 сарын 16нд Хөхний хорт хавдар тусч хоёр хөхөө авхуулсан ч бусдаас нуулгүй энэ талаар олонд мэдэгдэж  энэ аюулт  өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилго тавин уриалсан 38 настай 6 хүүхдийн ээж  жүжигчин Angelina Jolie-гийн цоо шинэхэн уран бүтээл Maleficent гарч олныг баярлуулаад  байна. Энэ уран бүтээл нь хүүхдийн үлгэрийн кино бөгөөд Нойрсож буй Гүнж зохиолоос сэдэвлэн хийжээ. Хэдийгээр үлгэрийн кино ч гэсэн бүх насныхан үзэхэд тохиромжтой сонирхолтой хийгдсэн нь өчигдөр буюу 2013 оны 11 сарын 13нд цацагдсан трейллерээс нь харахад ойлгомжтой байна.  Түүний нөхөр жүжигчин Brad Pitt саяхан World war Z кино гаргаж чамгүй амжилт үзүүлсэний дараа ийнхүү Angelina Jolie-гийн продюсерлан мөн өөрөө тоглосон кино гарч байгаа юм. Энэхүү кинонд нь хосуудын охин Vivienne Jolie Pitt бас тоглосноороо онцлог бөгөөд 5хан насандаа хэрхэн кинонд тоглож аав ээжийнхээ авьяасыг ххэр өвлөж авсанаа харуулсан байна. Кино 2014 оны 5 сарын 30 нд нээлтээ хийх юм байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(188.143.232.27) 2025 оны 03 сарын 13

The truth just shines thourgh your post

1  |  0
Top