Оросын кино найруулагч Сергей Бодровын найруулсан “Монгол” кинонд Их эзэн Чингис хааны түүх, Монгол Улсын түүхийг хэтэрхий уран сайханчилж, бүдүүлгээр зөрчсөн гэсэн шүүмжлэл ихээр гарч байсан. Харин арилжааны үүднээс нь харвал Холливудын аргаар дэлхийн төвшинд хийсэн, киноны реклам гэж юу болохыг жинхэнэ утгаар нь харуулж, сурталчилсан гэдэг үүднээсээ кино судлаачдаас боломжийн үнэлгээ авсан. Тэгвэл тус киног бүтээхэд 12 улсын жүжигчид оролцсон бөгөөд 80 дахь удаагийн Оскарын кино наадмын гадаад хэл дээрх хамгийн шилдэг кино номинацид нэр дэвшиж байсан билээ. Тус киноны хоёрдугаар ангийн зураг авалт энэ 2013 онд эхлэнэ гэгдэж байсан ч, одоогоор албан ёсны мэдээлэл нь байхгүй байгаа. Ямартаа ч Сергей Бодров “Монгол” киноны нэгдүгээр ангид тоглосон жүжигчдээ дахин цуглуулж эхэлсэн гэх мэдээлэл гараад байсан юм.
Мэдээж Бөртэ хатны дүрд тоглосон Чулууны Хуланг шинэ ангид нь дахин тоглох болов уу гэсэн хүлээлт Монголчуудад бий. Бидний түүхийг өгүүлсэн тус кино бүтээгдсэн даруйдаа дэлхийн төвшинд яригдаж, анхаарлыг татсан билээ. Тэрчлэн Ч.Хуланг уншигчдадаа илүү дэлгэрэнгүй танилцуулж байна.
- 1985 онд Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн Чулууны Хулан хоёр эгчтэй, айлын бага охин. Түүний аав жолооны багш мэргэжилтэй, ээж нь инженер мэргэжилтэй хүн аж.
-Тэрээр бага ангид байхдаа уран нугаралтаар чармайн хичээллэдэг, ер нь л спортод дуртай охин байж. Гар бөмбөг, сагсан бөмбөг, таеквондо гээд хэд хэдэн спортын төрлөөр хичээллэж байсан гэсэн. Харин одоо бол иог, усанд сэлэлтээр хичээллэж байгаа юм билээ. Монгол нутгийн охин тэрээр байгальд хайртай. Ан амьтанд хайртай. Тэрдундаа морь, нохойнд их хайртай, аялал зугаалгаар явах, байгалийн сайхныг бишрэх дуртай аж. Мөн Ч.Хулан гадаад хэл сурах сонирхолтой гэсэн. Тэр одоогоор орос , англи, казах хэл сураад байгаа юм билээ.
-Түүнийг Сергей Бодровын “Монгол” кинонд тоглосны дараа найруулагч Доржийн Золбаяр хэвлэлд ярилцлага өгөхдөө “... Ийм гайхалтай төрхтэй эмэгтэйг монголын найруулагчид өөрсдийнхөө бүтээх “Чингис”-ийн Бөртэ-д тоглуулж чадсангүй алдчихлаа...” хэмээн харамсангуй өгүүлсэн байдаг юм.
- “Монгол” уран сайхны киноны зураг авалт 2005-2007 оны хооронд үргэлжилсэн байдаг. “Eurasia”, “CTB”, Andrey’s banner”, “X-Filme Creative Pool” “Kinofabrika Gmbh”, “Picturehouse” film компаниудын хамтын бүтээл болох тус киноны хэсэг уран бүтээлчид Бөртэ хатны дүрд тоглох жүжигчнийг хайн монголд ирээд хэд хэдэн эмэгтэйг пробонд оруулсан юм билээ. Гэсэн ч ерөнхий болоод хоёрдугаар найруулагчийн сонголтод нийцэх дүр төрхтэй эмэгтэй байхгүй байж. Гэхдээ тэд хайж байсан хүнээ олсон. Ч.Хулан киноны уран бүтээлчидтэй санаандгүй байдлаар тааралдаж, тэд түүнийг харсан даруйдаа танилцах хүсэлт тавьж, улмаар пробонд орох санал тавьжээ. Ч.Хулан тэр үед монголдоо сэтгүүлзүйн чиглэлээр суралцдаг байсан бөгөөд пробонд тэнцсэнээр “Монгол”-д тоглох боломж нь бүрэн нээгджээ. Тэрээр мэргэжлийн жүжигчин биш учраас 2006 онд Москва хотод Ксения Громова багштай жүжигчний курст суралцсан байдаг.
- Ч.Хулан зөвхөн жүжигчин биш. Найруулагч болохоор шамдаж байгаа юм билээ. Тэр 2008-2009 онд “Cinema Hotel Corporation” компани, найруулагч Ануар Райбае-ын “ Лаве” кинонд найруулагчийн туслахаар ажилласан бол 2010 онд “Kazakhfilm” & “Alemstudio” компаниудын хамтарсан, найруулагч Асиа Сулеева болон Ануар Райбае-ын “Женіс семсері” кинонд найруулагчийн туслахаар ажиллажээ. Мөн “Kazakhfilm” & “Office 111-t” film компаниудын хамтарсан, найруулагч Ермек Турсунов-н “Далады дары із” кинонд найруулагчийн туслахаар ажилласан байна.
-Ч.Хулан одоо Казахстаны Астана хотод амьдарч байгаа бөгөөд “Монгол” кинонд туслах найруулагчаар ажилласан Naryn Igilik хэмээх Казахстаны найруулагч залуутай гэр бүлийн амьдрал зохиосон юм.

Сэтгэгдэл ( 17 )
Wowza, problem solved like it never hapenepd.
za kino ch yah be ene emegtei l haramsaltai bn daa mongoldoo mongol huteigee suuj tsever mongol hun turuuleh l heregtei bsan yum daa. uhaanati bas shn gsn buh l emegteichuud mani gadaad huntei suuj bg ni mash haramsaltai bn oo. ali ali taldin l asuudal bg ch gsn manai erchuud jhn bodoltoi l bh heregtei dee
hytaduud zalitai yum bolhooroo chingis haani zuvloh hujaa bsnaar hujaagin zuvulgoogoor amjiltand hvrsen met gargsn bsn tun joohon yuman deer zurvvlsen manaihn teriig ni er anzaaraagvi bololtoi orosuud ni yahav yaaj grgsnig ta bvhen medej bga zarim neg hvnmvvs tuuhee hagas dutuu meddegin ulmaas hujaagin kinoog deer uhaani yum bichij yostoi no shvv hezeech hujaagaar tolgoigoo hiij bgaagvi ter hogin kinoogoo sain oilgood yun deer ni toglolt hiisniig vzeerei
mongol hvn baij kazaktai suutsan ymu ene hvvhen
musan hasag orosud arail hetruulsen borte bol zuger biye unlegch temujingiin udam bhgui bugd oor hunii huhduud gd uneher uur hurmer bodrovrun chulu shidmer aimshigtai kino
ene kıno vnen zawhaı naasan borte shuud bıye vneleed mongo oldog naasan tgd chınggıs n nogoo hvvhdvvdııg n oorıın hvvhdee bolgoodl chıngısııg tgj olon jıl horıj barıdag tgd borte n bıye vnelj gargaj awdag gj tvvhend law bıchegdeegvı dee
оросууд монголчуудыг хол зайтай жартгай нүдтэй гэж боддог юм Тэгээд л тиймхүнээ олсон гэсэн үг Өөр юу ч биш Харин монголчууд өөрсдийнхөөтала ар мэдээж өөр бодолтой
XOL NYDTEI TENEGBALAIXVNII DYRTEI GICHII!!! CARAI MUUTAIXYYXNIITUIL !
nadad yoroosoo taalagdaagui ene kino.
Uneheer uzehees uram hugarmaar kino hiisen bna lee
монголыг доромжлох Оросуудсанаа. Муусайн бөөснүүд Монголчуудад толгойгоо огтлуулж явсныхаа хариуг авах гэсэндээ ийм кино хийж Чингисийг доромжилсон доо. Гэтэл Муу хэлүүлээд байдаг ХЯтадууд Чингис гээд 25 ангитай маш сайн кино хийсэн. Муусайн оросууд Казакуудтай нийлж Монголыг доромжилсондоо.
Энэ кино арай л бас дэндүү зэрлэг болсон. Зэрлэг зэрлэг гэхэд арай ч нэг зэрлэг ээ
Burte xatnii tuxai uuruu yu ch mededgui bsan yum shig bgaan arai xeterxii guivuulsan burte xatan maani xeterxii zavxai temuujingiin xuuxed bxgui bolj xaragdaad bgaamdaa
uneheer saihan busgui yum aa