“Тагнуулч аав”-ын орлого 60 сая хол давлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 16

Өнгөрсөн долоо хоногийн Монголын кино театруудаар гарч байгаа киноны ашиг орлогын жагсаалтаар "Тагнуулч аав" 60,782,000 төгрөгийн орлогоор тэргүүлсэн байна. Удаахь байрт УДЭТ-ын найруулагч Н.Наранбаатарын найруулсан "Зүүдэнд ч оромгүй явдал" 48,969,000 төгрөгийн орлогоор жагсаж байгаа ажээ. Таван долоо хоногийн турш Монголын кино урлагийн тайзан дээр манлайлсан "Зэрлэг цэцэгсийн хүлэмж" кино 18,654,000 орлогоор гуравдугаарт бичигдсэн байна. Харин зөвхөн "Тэнгис" кино театрт гарч буй "Үхлийн симфони" 11,174,000, "Хөлтрөг" 13,745,000 төгрөгийн орлого олжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(188.143.232.32) 2025 оны 03 сарын 13

I feel so much happier now I unrasdtend all this. Thanks!

1  |  0
Top