"ТВ коктейль” хамтлагийнхан хошин урлагаас кино руу, киноноос драмын жүжиг рүү гэсэн зарчмаар уран бүтээлээ туурвиж амжилтанд хүрээд байгаа. Анх хошин урлагаар уран бүтээлийн гараагаа эхэлж байсан тэд кино урлаг руу хэлбийсэн нь нүдээ олж “Намрын синдром”, “Сайн уу, амьдрал минь” зэрэг дэлгэцийн бүтээл нь чамлахааргүй амжилт үзүүлсэн билээ. Үүний дараа "Хоёр ертөнцийн буудал" драмын жүжиг тавьсан нь ч цоо шинэ үзэгдэл болж нийгэмд хүлээсэн үүргээ биелүүлсэн гэхэд хилсдэхгүй. Өөрөөр хэлбэл уран бүтээлээрээ дамжуулан нийгмийн сэтгэл зүйд нөлөөлж, өөрчлөлт оруулахуйц бүтээл хийж чадсан юм. Харин өдгөө "Сэмбий" гэх цоо шинэхэн уран бүтээл туурвиад байгаа аж. "Сэмбий" бүтээлийн нэгээхэн хэсгийн зураг авалт энэ. Хөгжилтэй байгаа биз.

Сэтгэгдэл ( 1 )
It”s wourfdenl to have you on our side, haha!