“Жаст ойл” компаниа “Магнай трейд”-д, Олон овоотын төслөө Г.Алтанд зарж, “Жаст агро”-гоо татан буулгаж, “Хадгаламж” банкиа Төрийн банкинд нэгтгэж бизнесмэн байхаа больсон Ш.Батхүүгийн комментийг хүргэж байна.
1. МИАТ-ийн хэрэгтэй зэрэгцэн мятрашгүй дуулиан тарьсан Монгол эр Ш.Батхүү.
2. Түрийвчээ түнтийлгэхийн тулд түмэн олныхоо " Саалийн үнээ" болох Эрдэнэтийг Африкчуудад тавиад туучихсан зоригтой эр Ш.Батхүү.
3. Амташсан хэрээ арван гурав ташдагийн үлгэрээр 2008 онд "Эрдэнэт үйлдвэр"-ээс барьцаа гаргуулан “Стандарт” банкнаас 20 сая долларын зээл авсан. Мөн дахин том хөдөлж цөм баяжихаар хуурамч бичиг баримт цуглуулсан арвин их түүхтэй " хурдан" эр Ш.Батхүү
4. Орос Монгол гээд хил дамнасан олон бизнесийн хамтрагчтай, Анх “М-Си-Эс” Группийн ерөнхий захирал Ж.Оджаргалтай хамтран бизнес хийж эхэлсэн.Сүүлдээ ОХУ-аас тендергүйгээр, өрсөлдөгчгүйгээр шатахуун оруулж ирсэн Орос ах нартай нарийн харилцаа үүсгэж чадсан сэргэлэн эр Ш.Батхүү.
5. Монголын банкуудыг баримлын шавар шиг нийлүүлж хайлуулаад Монгол шуудан гэх банкийг Хадгаламж банкинд нийлүүлж Хадгаламж банкиа Төрийн банкинд даатгасан давилуун залуу Ш.Батхүү.
6. Ш.Бат хүү бол улс төрч биш. Аль ч намд харьяалагддаггүй мөртөө АН,МАН хоёрт аль алинд элэгтэй байдаг юм. Хачирхалтай нь Ардчиллын ордон, Тусгаар тогтнолын ордонг барихад хоёуланд нь 10-20 сая төгрөгийн хандив өгсөн нүнжигтэй эр Ш.Батхүү.

7. УИХ-ын дарга асан С.Төмөр-Очир, байрны ах С.Баяр нарынхаа үгэнд ороод улс төрд ороогүй дуулгавартай Ш.Батхүү.
8. Алтаны магнат нэрээ хүүхний магнатаар сольсон Мянганбаярт нам хулхидуулсан итгэмтгий Ш.Батхүү.
9. Олон овоотыг 25 тонн алтны нөөцтэй гэж мөрөөдсөн ч 4 тонн хүрэхгүй нөөцтэй болохыг нь мэдээд навс шатсан гэнэн Ш.Батхүү.
10. “Стандарт” банкнаас зээл авахдаа Эрдэнэт үйлдвэр, ТӨХ-ны холбогдох албан тушаалтнуудын гарын үсгийг хуурамчаар үйлдээд Монголын засгийн газрыг 140 гаруй сая ам долларын өрөнд оруулж чадсан зоригт Ш.Батхүү.
11. “Стандарт” банкинд төлөх ёстой 109 сая ам.долларын 70 гаруй хувийг “Олон овоот” төсөлд зарцуулсан гэдгээ мэдүүлсэн шударга Ш.Батхүү.
12. Насаараа цуглуулж хөдөлмөрлөсөн хөрөнгөө өр ширэнд өгөөд УМБГ-аас “Жаст” группийн эзэмшлийн 48 шатахуун түгээх станц, Мах маркет компанийн эд хөрөнгийг битүүмжилүүлсэн хохирогч Ш.Батхүү.
13. Их санасан газар есөн шөнө хоосон гэгчээр хуншгүй бизнесийн хамтрагч хуурамч гарын үсгээр ямарч хувийн бизнесгүй болсон иргэн Ш.Батхүү.
14. Ганцаараа "аав"-ынд орсондоо шаралхаж Мянгааг чирсэн хаа ч ханьтай Ш.Батхүү
15. Их өрөнд орсноо мэдээд эхнэр хүүхдээ гадаад уруу явуулсан халамжтай аав Ш.Батхүү.

Сэтгэгдэл ( 3 )
Энэ лаларылн хужаа шиг царай муутай хар лаларыг 9 эрүү тулгаж насаар нь гянданд бандидах хэрэгтэй тэгэхгүй бол энэ мэтийн луйварчид даварна
er hun 7 dordoj 8 sehdeg. uul ni beznis tolgoitoi l yum shunal huniig iim bolgodog buh l hun adilhan shunaltai bolohoor yu gej heleh ve dee. eruul mendee l bodooroo.amid l baival altan ayagnaas us uuna shuu.haramsaj bnanegent hiisen hereg bolohoor tesej davaaraa.
Орчин үеийн шилийн сайн эр ийм л байх хэрэгтэй