Алтаар цутган,Очир-Алмазаар шигтгэсэн 350 мянган долларын үнэтэй Дэлхийн хамгийн үнэтэй автомашины хуулбрыг Дубайн үзэсгэлэнд худалдахаар тавьжээ. Энэ тухай арабын эмиратын Gulf News сонин уламжилжээ. Энэхүү машиныг хуулбарлан Германы зохион бүтээгчид Lamborghini Avendator LP 4-700 машины эцсийн хувилбрыг бүтээсний бөгөөд Гинессийн дээд амжилтын номонд дэлхийн автомашины хамгийн өндөр үнэтэй загварын хувиар орсон байна. Жинхэнэ загварыг бүтээхэд 500 кг алт, 2 мянган ширхэг алмазан шигтгээ орсон гэж загвар бүтээгч Роберт Гульпен мэдэгджээ. Ирээдүйн шинэ загварын үнийг одооноос тогтоожээ. Тэр нь 7,4 сая долл. үнэтэй байх юм. Дубайн үзэсгэлэн худалдаанд гаргаад байгаа автомашиныг худалдсан даруйд нь дараагийн машиныг бүтээж эхлэх аж.



Сэтгэгдэл ( 3 )
Altan boojgoitoi ne g avah bh daa