I loft бааранд буун дуу гарсан талаар нэлээдгүй дуулиан тариад байгаа юм. Энэхүү хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа бөгөөд хэрэг Киви хамтлагийн дуучин Агийгаас болж гарсан хэмээх мэдээллийг “Улс төрийн тойм” сонин анх гаргаснаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдах болсон билээ. Энэ талаар бид Киви хамтлагийн дуучин Агийгаас утсаар тодрууллаа.
Сур: За сонин сайхан юу байна даа?
Агий: "Киви" хамтлагийн маань 9 жилийн ой тун удахгүй болох гээд, тоглолтын бэлтгэл шинэ клип шинэ уран бүтээлүүд хийгээд тунчиг завгүй явна даа.
Сур: Харин тийм байгаа байх гээд уулзалгүй утсаар тодруулга авч байна. Шуудхан асуухад сүүлийн хэд хоног хэвлэлээр хоёр залуу Агийгаас болж "I Loft" бааранд муудалцаж буун дуу гаргасан гэх мэдээлэл бараг бүх сайт дээр гарах боллоо. Энэ үнэн юм уу? Та яг тийм үйл явдал болоход хэргийн газар байсан уу?
Агий: Харин яагаад миний нэрийг оролцуулсан худал мэдээлэл гараад байгаа би гайхаад л байж байна. Зүгээр сайхан гэртээ байж байгаад 2 залуутай холбогдоод хооронд нь зодолдуулчихсан юм шиг мэдээлэл гараад байх юм. Тэр бичсэн хүн нь нүдээр харсан юм шиг л бичсэн байна лээ.
Сур: Өөрийн чинь өмнөх найз залуу тэр хэрэгт холбоотой болохоор л таны нэр хамт яваад байгаа юм болов уу?
Агий: Миний экс найз залуу гээд байгаа тэр хүнтэй би 3,4 жил холбоогүй явж байна. Тэр бусад хүмүүсийг нь ч танихгүй. Тэр хоёр хүн хоорондоо ч юу болсныг би мэдэхгүй. Надад ямар ч хамаагүй асуудлыг яах гэж ингэж худлаа бичдэгийг ер ойлгохгүй юм.
Сур: Энэ талаар мэдээг өөртэй чинь холбоотой гэж бичсэн байхад анх уншаад юу гэж бодсон бэ?
Агий: Намайг янз янзаар бичиж л байдаг юм. Гэхдээ одоо бүүр арай л хэтэрхий худлаа бичиж байна. Худлаа бичсэн юм болгоны хойноос хөөцөлдөөд явахгүй болохоор хүмүүс итгээд өнгөрчихвий дээ л гэж бодох юм.
Сур: За маш их баярлалаа уншигчдад минь үнэн тодорхой мэдээллийг өгсөнд. Тоглолтонд нь амжилт хүсье. 11 сарын 29, 30-нд Vegas-т уулзъя.

Сэтгэгдэл ( 1 )
The accident of finding this post has brigetenhd my day