Эрчүүдийн хүсэмжит бүсгүйн тухай сонирхолтой баримтууд

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 25

Энгийн даруу байдлаараа эрчүүдийн харааг булаасан "Өлсгөлөн тоглоом" киноны од Жениффер Лауренсийн тухай сонирхолтой баримтыг дэлгэж байна.

o Хий үзэгдэл байдаг гэдэгт итгэдэг. Хий үзэгдлээс үхтэлээ айдаг.

o Солгой.

o Шарсан тахиа, будаатай, шар буурцагны сүмстэй хоолонд нугасгүй.

o Олон хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүлтэй болохыг мөрөөддөг.

o “Харри Портер” –ын тухай цуврал номыг дөрвөн удаа уншсан.

o Түүнийг “залуу” Мэрил Стрип гэдэг. Женниферийн бишрэн шүтдэг жүжигчний нэг нь Мэрил Стрип.

o Жүжигчдийн ярилцлагыг унших дуртай.

o Нэг удаа 10-аад папарацци түүнийг гарч ирэхийг хүлээн гэрийнх нь гадаа хоножээ.

o “ Өлсгөлөн тоглоом” киноны кураг авалтын үеэр хамтран тоглогч Жүш Хатчерсоныхоо чамархай руу өшиглөн золтой “ухаан алдуулчихаагүй” гэдэг.

o Женниферр багадаа сахилгагүй, сурлагаар тааруухан охин байв. Тэр Бэн Блейн гэдэг хоёр ахтай. Харин ах мнар нь спортоор хичээллэдэг онц сурдаг тэргүүний сурагчид байжээ.

o Амархан жин нэмдэг ч жингээ хурдан хасаж чаддаг.

o Сурвалжлагчдаас зугтдаггүй.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top