Эрдэнэтээр овоглож гарч ирж залуусын дунд танигдсан “Мөсөн хайр”-ын эзэд АНУ-д тоглолтоо хийж явна. Тэд тус улсад ажиллаж амьдардаг олон мянган Монголчуудад зориулан таван хотоор аялан тоглолтоо хийхээр төлөвлөөд явж байгаа юм байна. Уг тоглолт Лос Анжиллост 24-д толгосон бол Санфранциско хотод өнөөдөр буюу улс тунхагласны баяраар болж байгаа аж. "Outlaw" - ынхан энэ сарын 28-нд Денвир , ирэх сарын 7-нд Чикаго , 14-нд Вашингтон хотуудад тус тус тоглох зорилготойгоор хилийн дээс алхжээ. Удахгүй арван жилийнхээ ойг тэмдэглэх хамтлагийн залуус ийнхүү улс орныхоо тусгаар тогтнолын халуун баяраар харьд байгаа элэг нэгтнүүдээ баярлуулахаар шийдсэн нь тун ч цагаа олсон хэрэг болсон байна. Дуучин залуусынхаа аялан тоглолтонд амжилт хүсье.



Сэтгэгдэл ( 2 )