Залуу дуучин Ч.Сэлэнгэ охинтой болжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 27

Галтай, цогтой, зовхи нь өөдөө залуу дуучин Ч.Сэлэнгийг нэг хэсэгтээ сураг тасраад байсан нь бүл нэмж, шинэхэн хүнээ хүлээн аваад удаагүй байгаатай холбоотой байсан аж. Тэрбээр 3 сарын өмнө охинтой болсон бөгөөд өдгөө эгдүүтэй бяцхан гүнжээ харан уран бүтээлээс түр холдоод байгаа гэнэ. Гэсэн ч тун сонсогч, фенүүдээ цоо шинэхэн уран бүтээлүүдээрээ бэлэг барьж, уран бүтээлээ эрч хүчтэйгээр эхлүүлэхээр зэхэж суугаа аж. Залуу дуучин Ч.Сэлэнгэ “Аялгуун”, "Your,s Day" нэртэй хоёр цомгоо сонсогчиддоо хүргэсэн бөгөөд түүний дуулж амилуулсан “Бүсгүйн заяа” дуу нь хитэд байнга тэргүүлдэг “уламжлалтай” гэхэд хилсдэхгүй болсон юм. Юутай ч залуу уран бүтээлчийн гэр бүл, бяцхан гүнжид эрүүл энхийг хүсэн ерөөж, уран бүтээлийн өндөр амжилтыг хүсэн ерөөе. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(188.143.234.155) 2025 оны 03 сарын 13

Life is short, and this article saved vaulbale time on this Earth.

1  |  0
Top