Монголын загварын ертөнцийн хамгийн том арга хэмжээ, 20 гаруй жилийн түүхтэй “Гоёл” жил бүр өргөн дэлгэр болдог. 2001 оноос эхлэн “Гоёл” наадам Монголын топ модель хэмээх өргөмжлөлийг гардуулдаг болсон. Энэ удаад “Гоёл” наадмаас төрсөн 13 топ моделийг танилцуулж 20 гоё комментийг хүргье.

Э.Одгэрэл. “Мөнхийн залуу хатагтай” манай үеийн хамгийн “Сайхан топ” бүсгүй.
1967 нэгдүгээр сарын 11-нд төрсөн Топ модель маань “Шилмэл загвар” компанийн агентлагаас загварын ертөнцөд хөл тавьсан ч одоо хүртэл тайзнаасаа “буугаагүй” байна.
Д.Болормаа. 1990 оноос загвар өмсч, загварын ертөнцөд хөл тавьсан “Бизнес топ” Өдгөө “Монгол модель” агентлагийн захирлаар ажиллаж, загварын ертөнцөд шинэ, соргог “бүтээгдэхүүн” бэлтгэх ажилд олон жил зүтгэсэн. 1972 оны нэгдүгээр сарын 29-нд төржээ.
Д.Цолмон. Хувийн амьдралаа хөөж загварын тайзаа орхисон “Акул топ”. Арван долоон настайгаасаа загвар өмсч эхэлсэн энэ бүсгүй "том Цолмон" гэсэн тодотголтой.
Ч.Туяацэцэг. Дизайнеруудыг хувцсыг тайзнаа амилуулж чаддаг “Жүжигчин топ” Хамгийн сүүлд “Помогите Нам-2” уран сайхны кинонд тоглож, чамгүй сайн жүжигчин гэдгээ харуулаад авсан.
5. Х.Ундраа. 14 наснаасаа загварт хөл тавьсан “Даруухан топ”. Өдгөө “Mobicom” компанид ажиллаж байгаа.
Т.Баярзул. Багаасаа ардын бүжгээр хичээллэж, даруу зан, донжтой яриагаараа өөрийн имижийг бүрдүүлдэг “Бүжигчин топ” Тэрбээр “Монгол Ньюс” компанийн захирал, Ц.Балдорж агсны хүү, “Улаанбаатар” зочид буулын захирал н.Мөнхтүшигтэй гэрлэж, загварын карьертаа цэг тавьсан.

Д.Пүрэвсүрэн. Залуу сайхан насандаа хэцүүхэн амьдрал үзсэн ч ард түмний хайрыг хүлээсэн азтай ч, Жаргалтай топ”. Эршүүд зан, хээгүй яриатай Д.Пүрэвсүрэн олон мэргэжилтэй.
Г.Уранцэцэг. Дизайнеруудын холбооны урдаа барьдаг шилдэг загвар өмсөгчдийн нэг “Засвартай топ” Түүнийг саяхнаас биедээ хамгийн их мэс хүргэсэн топ хэмээн өргөмжлөх болсон юм. 1984 оны дөрөвдүгээр сарын 3-нд төрсөн тэрбээр 12 нас хүртлээ Германд амьдарч байжээ.
Г.Алимаа. 1998 онд сурагчийн ширээнээс загварын тайз руу “шилжсэн” “Маргаантай топ”.
2008 онд “Гоёл” наадмаас “топ модель” өргөмжлөл хүртсэн бөгөөд тухайн жилдээ Ц.Мянганбаярын нарийн бичгийн даргын алба хашиж байсан түүнийг “топ”-оор өргөмжлүүлэх үед ихэнх хүмүүс эсэргүүцэж байсан гэдэг.
О.Уянга. 2009 онд “топ модель” өргөмжлөл хүртэж, олны харааг булаасан “Сэтгүүлч топ” Эелдэг зантай, хүмүүжилтэй, сайн загвар өмсөгч гэгддэг О.Уянга Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг Олон улсын сэтгүүлч мэргэжлээр төгсчээ.
Ч.Уранбилэг “Дорнын тэргүүн мисс”, шилдэг фото мисс гээд чамгүй амжилттай “Спортлог топ” Загварын тайзнаа энхрий ялдам харагддаг Ч.Уранбилэг өдгөө барилгын компани удирдаж яваа. Спортоор хичээллэх дуртай, гольф тоглох, хурдан морины хоббитой гээд нэлээд эршүүд зантай, дайчин бүсгүй хэмээн ойр дотных нь үнэлдэг гэсэн.
Э.Сэлэнгэ Түүнийг хамгийн “Гоё өгзөгтэй топ”. Нүцгэн зургаа гадныханд худалдсан түүнийг саяхнаас ийнхүү нэрийдэх болсон. “Топ модель” хэмээх цолыг гуйж биш гуядаж авсан “өгзөг” хочит загвар өмсөгч Сэлэнгэ тун саяхан “Nina Dots” хэмээх өөрийн агентлагаа нээлээ.

13.Ч.Ундрах Монголын 13 дахь топ модель болсон “Намхан топ”. Эмэгтэй хүн эрдэнийн чулуу хоёр жижигхэн байхдаа чамин гэх үгийг батласан энэ бүсгүй Ч.Ундрах нуруу намхантай ч өмссөн хувцсаа амилуулах тал дээр үзэгчид хийгээд дизайнеруудаас өндөр үнэлэлт авдаг. Тэрбээр "Монголын топ модель" шагналыг авахаасаа өмнө хүний хань, хүүхдийн эх болж амжсан.
О.Пүрэвдулам "Шилмэл загвар" агентлагийн загвар өмсөгч “Дуучин топ” "Гоёл" наадмын "Шилдэг фото модель", "Өсөх ирээдүйтэй модель" шагналуудын эзэн тэрбээр "Дурлалын ангууч" уран сайхны кинонд гол дүр бүтээсэн уран бүтээлч, мөн электро транс, поп чиглэлээр уран бүтээлээ туурвидаг "Catwalk" охидын хамтлагийн ахлагч.
Гоё хүүхнүүдээр чимж сүр дуулиантай эхэлдэг ч хатуу өрсөлдөөнөөс болж хэл амтай дуусдаг “Алдартай” “Гоел” наадам.
Акулууд үгүйлэгдэж “жарайхайнууд” тэргүүлсэн Гоёл наадам.
Алтны магнат Мянгаатай холбогдсон топуудын тухай үнэн, худал “Үлгэршиг” Гоёл наадам
Улс төрөөс дутахгүй лобби орчих гээд байдаг “Асуудалтай Гоёл” наадам.
Д.Янжмаа

Сэтгэгдэл ( 10 )
Мөнхийн залуу ч гэх шиг Одгэрэл шиг биеээ үнэлж хөгшин луйварчдын мөнгийг хүйлж өчнөөн оёоос тавиулж тариа хийлгээд ор хөнжлийн ажлыг үйлдэж буй хүн ийм харагдана ш дээ өөрийн хөлс хүчээ урсгаж олж байгаа биш аальгүйтэж гиншихэд л мөнгө ороод ирэх болохоор юунд ч зовохов дээ хумсаа будаж тольдоод дараагийн эрийг хүлээж суудаг нь ажил нь. Гэхдээ насны намар дарчихсан л байна ш дээ хичнээн нуувч больжээ залуу охидын өмнө хөндөлсхөө больж насандаа байгаач ээ. Жүжиг чинь зохихоо больсон байна хөгшөөн!!
chaavaasda 202.21.113.138 iim biee unelegchid olshirvol yaj ger bul gedeg yum az jargaltai bhavdee. odgerel saihan hargddag bh. tuunii dotor nar gardag bolovuu. ter ger buliin sain saihaniig uzsenuu, ter jinhene hairaar hairluulj bgaa yu, ter zugeer l zochid buudal bolson shu de.
Болормаа гэж авгай охидоо худалддаг, ивээн тэтгэгчтэй бол гэж албаддаг гэсэн.Тэгж болдог юм уу. Одгэрэл бол жинхэнэ гоё бүсгүй санагддаг