Бичлэг: Монголын одод “хөөрхөн” гитар бариад “хөөрхөн” дуу дуулахаар шийджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 28

 Шөнийн галт тэрэг хамтлагийн Зандаа, Булсара хамтлагийн дуучин Тамираа, гитарчин Байди, басс гитарчин Сайхнаа, гитарчин Бэбэ,   universe best songs уралдааны Солонго гэхээр хүмүүс андахгүй. Харин эдгээр уран бүтээлчид нэгдэж “Tigerfish” гэх өвөрмөц нэртэй хамтлагийг бий болгожээ. Уг хамтлагийн “хөөрхөн” гитар бариад хөөрхөн дуу дуулдгаараа онцлог.

 

Тодруулбал юүкүлэлэ /хавайн арлаас гаралтай жижигхэн гитар/ хэмээх хөгжмөөр аз жаргалын дуу дуулдаг байна. “Tigerfish” аль хэдийн өөрсдийн уран бүтээлийг туурвиж эхэлсэн бөгөөд багачууд төдийгүй хүүхдүүдийн хайртай хүүхэлдэйн кино болох “Ну пагоди” киноны дуунуудаас дуулж олонд хүргэж байгаа аж.  Дээрх алдартай кино нь нийт 130 гаруй аяз болон дуутай юм. Мөн уран бүтээлчид удахгүй 20 дуунаас бүрдсэн тоглолт хийхээр ажиллаж байгаа бөгөөд эдгээр дуунаас бүрдсэн  DVD таны гар дээр очих цаг ойрхон байгаа гэнэ.

 


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top