АН-ынхан улс төрийн суулт хийнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 02

Дархан-Уул аймгийн Ардчилсан намын даргаар ажиллаж байсан Л.Наранбаатар тэргүүтэй хүмүүс өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд маргаашнаас эхлэн намын төв байрныхаа гадна улс төрийн суулт зарлахаар болжээ. Учир нь тэд өнгөрсөн сарын 26-нд “Шинэчлэх хөдөлгөөн” байгуулж намын дарга Н.Алтанхуяг, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь нарт шаардах бичиг хүргүүлжээ. Уг шаардах бичгийн хариуг өчигдөр буюу энэ сарын 1-нд ирүүлэхийг хүссэн ч одоог хүртэл хариу нь ирээгүй аж. Тиймээс тэд улс төрийн суулт хийхээр болсон байна.

Тэд Дархан-Уул аймгийн АН-д үүсээд буй нөхцөл байдлыг шийдвэрлэхийн тулд анхан шатны үүрүүдэд намын үндсэн дүрмийн хүрээнд шударга сонгууль явуулах ёстой гэж үзэж байгаа аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
frnce(77.202.19.204) 2025 оны 03 сарын 13

ardchilsan nam ter chigtee zail x.battulgaas busadn

1  |  0
Top