Шөнийн тарифын хөнгөлөлт арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ

40 минутын өмнө

Цахилгаан эрчим хүчний төлбөрийн үлдэгдэлгүй гэр хорооллын айл өрхүүд 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдана.

Тодруулбал, Улаанбаатар хот болон аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын 220В болон 380В хүчдэлийн түвшинд холбогдсон гэр хорооллын айл өрхийн оройн 21:00 цагаас өглөөний 09:00 цаг хүртэл хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний 1500 кВт.цаг хүртэлх хэрэглээнд тарифын хөнгөлөлт үзүүлэх юм.

Харин 1500 кВт.цаг давсан хэрэглээнд хөнгөлөлт тооцохгүй.

Шөнийн тарифын хөнгөлөлт 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс 2027 оны гуравдугаар сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top