
Баянзүрх дүүрэг 33-р хороо, Хангалын аманд жалганд баавгай ороод ирсэн байна гэсэн дуудлага 14:35 цагт цагдаагийн 102 дугаарт бүргэгдсэн.
Дуудлагын мэдээллийн дагуу Нийслэлийн байгаль орчны газрын байгаль орчны байцаагч хоёр, тус цагдаагийн хэлтсийн хоёр, 809 дүгээр тусгай салбарын дөрвөн алба хаагч, нийт найман хүний бүрэлдэхүүнтэй, гурван тээврийн хэрэгсэлтэй очиж ууланд баавгай явж байсныг агнаж, аюулгүй болгосон болно.
Баавгайг устгах булах ажлыг Мал эмнэлэг, байгаль орчны газар гүйцэтгэнэ гэж НЗДТГ мэдээлэв.

Сэтгэгдэл ( 1 )
Ууландаа явж байсан баавгайг хүртэл очиж агнасан бна шүү дээ, Сандаг-очир сайд аа, амьтан алах донтонгууд, эд эрхтэнээр нь мөнгө ологчид ингэж улайрч хядаж байгааг хараач ээ, шийдвэрээ даруй татаж ав. Үйлийн үрээ үүрцгээнэ гэдгээ мэдэж авцгаа.