Монгол Улсын Соёлын Гавъяат Зүтгэлтэн Ц.Нарангэрэл түүний шавь нарын хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэн Blue Moon арт галерейд дэлгэгдэж байна. Уг үзэсгэлэнд МУСГЗ Ц.Нарангэрэл багш болон үе үеийн төгсөгч 30 гаруй уран бүтээлчдийн 60 орчим бүтээлийг та бүхний оюуны мэлмийд өргөн барьж байна. Монументаль уран зургийн Ц.Нарангэрэл багшийн урланд 1992 оноос анхны төгсөлт хийснээс хойш тус урлангаас нийт 11 төгсөлтөөр 108 оюутан суралцаж гарчээ. Төгсөгчдөөс өнөөдөр олон бүтээлч үзэгчдийн танил болж өөр өөрсдийн арга барил өнгө төрхийг олсон уран бүтээлчид болжээ. Зураач хүн этюд, судалбар зургийг байнга хийх ёстой гамма хэмээн олон жил уран бүтээлчдийг урлагийн замд хөтөлсөн багш Ц.Нарангэрэл хэлэх дуртай. Тиймээс энэ удаагийн үзэсгэлэнгээ “ETUDE” хэмээн нэрлэжээ.

Сэтгэгдэл ( 0 )