Метр квадратаа дутуу бодсон барилгууд тухайн иргэний хохирлыг барагдуулахаар болсон гэв

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 03

 ШӨХТГ-т нийслэлд ашиглалтад орж байгаа орон сууцны талбайн хэмжилтэд хэрэглэгчид сэтгэл дундуур байгаа талаар иргэд гомдол ирүүлэх болсон. Иймд ШӨХТГ, Барилга хот байгуулалтын яам, Стандартчилал хэмжилзүйн газар болон бусад холбогдох байгууллагууд хамтран орон сууцны метр квадратын хэмжилтэд шалгалт оруулж эхлээд долоо хонож байгаа. Энэхүү ажлаа Хятадын хөрөнгө оруулалттай “Ти Ди Си” компанийн захиалгаар барьсан 16 давхар орон сууцны барилгаас эхлээд байгаа аж. Учир нь тус байрны оршин суугчдаас гурван удаа ШӨХТГ-т гомдол ирсэн аж. Энэ мэтчилэн иргэд ШӨХТГ-т гомдол гаргах юм бол тухайн байранд хяналт шалгалт хийх боломжтой аж. Энэ талаар ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн дарга Ч.Батбаатараас тодрууллаа.

 

-Орон сууцны талбайн хэмжилтэнд шалгалт хийж байгаа гэсэн. Энэ шалгалт нь хэзээг хүртэл үргэлжлэх вэ?

-Шалгалт эхлээд долоо хоног өнгөрч байна. Энэ шалгалтыг манай ШӨХТГ, Барилга хот байгуулалтын яам, Стандартчилал хэмжилзүйн газар болон бусад холбогдох газруудтай хамтран зохион байгуулж байна. Хэрэглэгчдээс ирсэн гомдолын дагуу 11 компани дээр хяналт шалгалт хийгээд байна. Хяналт шалгалтын явцад гарсан зөрчил дээр нь байцаагч акт гаргаад энэ сарын 06-ны дотор иргэдийг гомдолгүй болгох албан шаардлага өгөөд ажиллаж байна. Албан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээнэ. Ямар хариуцлага хүлээлгэх вэ гэхээр тухайн байгууллагын хууль бусаар олсон орлогыг хураах мөн сүүлийн зургаан сарын доторхи орлогыг 6 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн торгуулиар торгоно. Мөн тусгай эрхийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авч ажиллана. Хяналт шалгалт цаашаа үргэлжлээд явах болно. Иргэдээс санал хүсэлт ирээд байвал үргэлжлүүлэн шалгах болно. Шалгалт хийх бүрэн эрх нь манай байгууллагат байгаа.

-Өнөөдрийн байдлаар иргэдээс ирсэн мэдээллийн дагуу хэчнээн компанийн жагсаалт гараад байгаа вэ?
-50 орчим иргэнээс 13 орчим барилгын компанид гомдол гаргаад байгаа. Хуулиар олгосон эрх үүргийн дагуу бүхий л гомдол гаргасан иргэнд хүрч ажиллахыг хичээж байна. Өнөөдрийн байдлаар зургаан компанид зөрчил гомдлыг мэдүүлж албан шаардлага хүргээд байна. Тухайлбал, “Зүмбэр орд” компаниас таван айл гомдол мэдүүлсэн.  “Ти СИ Ди” компани л гэхэд 400 орчим иргэнийг хохироосон байгаа. Энэ компанийн хувьд өөрсдөө Хятадын хөрөнгө оруулалттай, хууль дүрэм стандарт журмыг сайн мэддэггүй байсан. Одоогоор иргэдийн 20 орчим сая төгрөгийн хохирлыг гурав дахь өдөр барагдуулахаар болоод байгаа. Иргэд хохиролоо бодуулаад зээлээсээ хасуулаад явах байх.

-Ер нь орон сууцнуудад хэмжилт хийж байхад хэр их зөрчил гарч байна вэ?

-Нийт гарсан зөрчлүүдээс орон сууцны метр квадрат нь 2-20 м,кв хүртэл зөрүү гарч байна. Энэ гарч байгаа зөрүү нь иргэдэд маш их хохирол учруулж байна. Тухайн иргэн сая төгрөгний орлогтой бол 500 мянгаараа зээлээ төлнө. 2 метр квадратыг  зах зээлийн үнээр бодоход 3 сая төгрөг болно гэсэн үг. Тухайн иргэн үүнийг зургаан сар ажиллаж байж төлнө. Зургаан сар ажилласан мөнгийг нь тэр компани хууль бусаар луйвардаж байна. Манай байгууллагын зүгээс барилгын компиануудтай хатуу хариуцлага тооцож ажиллана. Ирэх хавраас эхлээд ахиад л барилга баригдаж эхлэх учраас ийм зөрчил давтагдуулахгүйн тулд ажиллаж байна. За 2013 онд Шинэчлэлийн Засгийн газар дундаж амьдралтай иргэдээ орон сууцжуулах зорилогтой ажиллаж эхэлсэн. Үүний хүрээнд барилгын компаниудыг дэмжиж зээл ч олгосон. Улсаас хөнгөлттэй зээл олгоод байхад үнээ нэмэх, мөн метр квадртаа дутуу бодож өгч байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(112.72.13.105) 2025 оны 03 сарын 13

Нэрийг нь зарлаачээ.Тэгвэ

1  |  0
pp(103.26.194.9) 2025 оны 03 сарын 13

Hurdiin bair ymar boloo.medeh hun bna u

1  |  0
Төмөрөө(49.0.128.185) 2025 оны 03 сарын 13

урд онуудад баригдсан барилгууд яах вэ. хядадууд барисан зарим барилгууд хана нь цуураад.барисан граш нь нураад байгааг хаагуур явж хохиролоо барагдуулах вэ

1  |  0
зочин(103.26.194.24) 2025 оны 03 сарын 13

Манайх Сүмбэр орд хороололд амьдардаг манайхтай яг ижил цутгалттай сүүлд ашиглалтанд орсон зүүн талын байшинг асуухад манайхаас 17м2 илүү байсан би гайхаж оршин суугчид нь хэлж байсан. ЭНЭ байгуулгийн зарж байгаа үнийн зөрүү44сая200000 болж байсан.Ард түмнийг энгэж шулж болохгүй биздээ

1  |  0
Top