Ус, цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгийн мэдээлж буйгаар өнөө маргаашдаа Төв, Архангай, Өвөрхангай аймгийн хойд сумдын нутаг, Дундговь аймгийн ихэнх нутгаар цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Харин нөгөөдрөөс Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймгийн уулархаг хэсгээр, 7-оос ихэнх нутгаар бага зэргийн цас орно. Хур тунадас орох үеэр говийн болон Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор, Завханы уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ойрын өдрүүдэд нийт нутгаар цаг агаар тогтуун хангайн бүс нутгуудаар өдөртөө 4-10, шөнөдөө 9-18 градусын хүйтэн байх бол энэ долоо хоногийн сүүлчээр Хөвсгөл, Сэлэнгэ, Хэнтий аймгийн хойд сумд, Баян-Өлгий, Увс, Завхан аймаг зэрэг уулархаг нутгаар хүйтний эрч эрс чангарч, шөнөдөө 22-27, өдөртөө 15-21 градус хүрч хүйтрэх төлөвтэй байна. Харин Архангай, Өвөрхангай, Сүхбаатар, Дорнод аймгийн баруун хэсгээр өдөртөө 10-15, шөнөдөө 16-22 градусын хүйтэн байх аж.
Говийн бүс нутаг буюу Өмнөговь болон Дорноговь аймгийн өмнөд хэсгээр энэ долоо хоногтоо шөнөдөө 9-14 градус хүйтэн бол өдөртөө 4 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл ( 0 )