67 саяыг шантаачилж баригдсан “галаар наадагч” морьтой Ц.Мөнхбаярын 25 коммент

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 05

 

Сүүлийн үед хамгийн амбицтай эх орончоор тодроод байгаа Ц.Мөнхбаяр гэгч яг хэн бэ гэдгийг уншигчид  төдийлөн сайн мэдэхгүй бизээ. Тэрбээр байгаль орчны төлөө тэмцэл хийж олноо танигдсан байдаг бөгөөд Онги голын хөдөлгөөнийг идэвхийлэн өрнүүлэгч юм. Ц.Мөнхбаярын ийнхүү хөдөлгөөн байгуулан жагсаал цуглаан болохын учир гэвэл ээж нь алтын уурхай бохирдуулсан Онги голын усыг ууснаас хордож нас барсан болон түүний хүү хордон өвчилж байсантай холбон тайлбарладаг.

 

 

1.    Ц.Мөнхбаяр агротехникч мэргэжилтэй. Газар шороотой салшгүй холбоотой тэрбээр өнөө цагийн Галдан Бошигтоор тодроод буй.

2. Ц.Мөнхбаяр сүүлд Монголын хэвлэлийн хүрээлэнгийн Сэтгүүлч коллежийн сэтгүүл зүйн дээд курсийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Тэмцэгч сэтгүүлчдийн буухиаг үргэлжлүүлэгч Г.Уянгын залгамж халаа.

 

3. Ц.Мөнхбаяр Онги голыг хамгаалах хөдөлгөөн байгуулж голын ойр орчимд үйл ажиллагаа явуулж байсан 36 алтны уурхайн 35-ыг нь хаалгаж чадсан чамгүй амжиллтай Тэмцэгч.



4. Ц.Мөнхбаяр  1996-2003 оны хооронд Сайхан-Овоо сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байсан туршлагатай төрийн албан хаагч.

5. Ц.Мөнхбаяр  Архангай аймагт Мянганбаярын алтны уурхайд сургалт явуулах гэж яваад хамгаалагч нарт нь зодуулж ч явсан хаширдаггүй эр.

6. Ц.Мөнхбаяр 2004 оноос Онги голын дагуу мод тарьж, 16-н га-д жимсний төгөл байгуулсан Ажилсаг эр.

7.     Ц.Мөнхбаярын амь насанд уул уурхай эрхлэгчид удаа дараа  заналхийлж байсан ч эсэргүүцлийн үйл ажиллагаагаа зогсоогүй Зоригт эр

 

8. Ц.Мөнхбаяр  2007 онд Дэлхийн байгаль  хамгаалагчдын  Goldman Environmental Prize хэмээх шагналыг 150 мянган долларын хамтаар хүртэж байсан. Мөн түүнийг National Geographic сэтгүүл 2007 оны ундны усыг хамгаалагч дэлхийн хүнээр шалгарч байсан Гавьяатай эр

9. Ц.Мөнхбаяр  150 мянган доллараараа нэг автомашин, нэг буу авч байсан гэдэг. Одоо ч тэрээр буу худалдан авсаар байдаг Галаар наадах дуртай нэгэн.

10.     Ц.Мөнхбаяр 2010 оны есдүгээр сарын 2-нд “Гал үндэстэн” холбооны гишүүдтэйгээ хамтран  Сэлэнгэ аймгийн Мандал сумын тавдугаар баг буюу Түнхэл тосгонд алт олборлох үйл ажиллагаа явуулж байсан Центра Голд болон Хятад Монголын хамтарсан Пураам хэмээх 2 компанийн техник хэрэгсэл рүү буудсан хэрэг гарч байсан Туршлагатай “мэргэн” бууч

11.     Онги гол хөдөлгөөнөөс тэмцлийн гараагаа эхэлсэн гэж ярьдаг Ц.Мөнхбаяр олон бүлгэм, хөдөлгөөн нэгдсэн “Гал үндэстэн” холбоо байгуулагдахад удирдах зөвлөлийн гишүүн болж байсан. Одоогоор тэр энэ холбоог тэргүүлж байгаа амбицтай эр.

12.    Ц.Мөнхбаяр  2011 оны 6 дугаар сарын 3-нд Сүхбаатарын талбайд жагсаал цуглаан зохион байгуулахдаа Төрийн ордон руу нум сумаар харваж байсан энэ цагийн  “эрхийн мэргэн”

 

13.   Ц.Мөнхбаяр  бөө шүтлэгтэй. Түүний бөөд үзүүлж буй бичлэг цахим хуудсуудаар тархсан байдаг үндэсрэгхэг шашинтан

14.    Ц.Мөнхбаяр ашигт малтмалын хуулийн төсөл боловсруулж  2008 онд Өвөрхангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүнээрээ дамжуулж УИХ-д өргөн барьж байсан идвэхтэй нэгэн.  

15.    Ц.Мөнхбаяр “Газар нутгийг яргалж байгаа хүмүүсийг тайван хараад сууж чадахгүй. Газар нутгийнхаа төлөө, эх орныхоо эд баялагийн төлөө амь насаа өгөхөд юу ч биш” гэдгээ хэлээд авсан зоригтон.

16.    Ц.Мөнхбаяр сумандаа анхны телевизийг байгуулж байсан бөгөөд Тамгын газрын шуурхай зөвлөлгөөнийг шууд нэвтрүүлж байсан шинийг санаачлагч.


17.    Ц.Мөнхбаяр  2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшээд авсан “бяцхан улс төрч”

18Ц.Мөнхбаяр 21  нэгэн хэвлэлийн бага хурлын үеэр иргэний дайн хийх талаар ярьж байсан нь олны дургүйцлийг хүргээд авчээ. Ц.Мөнхбаяр 21 оны хувьсгалыг давтахыг  оролдогч.

19. Ц.Мөнхбаяр гал үндэстэн холбооны тэмцэл хурцдаж тэрээр холбооны гишүүдийн хамтаар  100 морьтон, 8 морин тэрэгтэйгээр Сүхбаатарын талбайд орж ирсэн юм. Тэд урт нэртэй хуулийн биелэлтийг муу байгааг үндэслэн УИХ-ыг тараах, Засгийн газрыг огцруулах шаардлага тавьж байсан 21 дүгээр зууны морьтой дайчин

20.  Ц.Мөнхбаяр амжилтанд хүрээгүй учир  “Нутаг чөлөөлөх” нэртэй ажиллагааг  2011 оны 06 сарын 03-наас эхлүүлж Сэлэнгэ аймаг, Өвөрхангай аймагууд дахь 10 гаруй хууль бус уул уурхайн компанийн үйл ажиллагааг зогсоосон  Шартай тэмцэгч.

 21. Ц.Мөнхбаяр шаардлагыг нь хүлээж аваагүй эрх баригчидад зориулан “зэвсэгт  бялуу”  бэлтгэж  гранат зэргээр бэлэг барьсан. Төрийн ордонд буун дуун гаргаж “аавын хаалга”-ыг татсан түүх нь одоо ч үргэлжилсээр байгаа.


22. Ц.Мөнхбаяр тэмцэгч нэрийн дор бусдаас 67 сая төгрөг шантаачилсан нь илэрсэн хуурамч байгаль хамгаалагч  


Р.Янжмаа

 

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ажилчин(202.126.91.159) 2025 оны 03 сарын 13

энэ нэг хөдөөний мэдээлэл муутай хүмүүсийг уруутатагч мөнгө нэхэгч мөнгө өгвөл эх орноо хэнд ч худалдах цуг тэмцэгчдээч худалдах нөхөр байсандаа одоо тэгээл энэ тэнэгийг нэгэх оронч мэтээр онгироох юм шоронд нь хатаавал таарна

1  |  0
gazar shoroo(202.126.89.251) 2025 оны 03 сарын 13

temcsen arga hi buruu ch bai iim humuus l bsnii huchind mongol uls orshin togtnoj bna.tedniig sonsood gazar shoroogoo hairlaad ashigt maltmalaa zuv ashigladag bsn bol uur i bh bla.munguur nud setgelee hudaldsan dulii yambatnuudad l cochroo ughiig zorison bolhoos tr ta bidmees iluu eh orondoo hairtai hun.

1  |  0
Зайл(202.131.247.170) 2025 оны 03 сарын 13

Бузар дээрэмчин Уурхай дээр ирээд мөнгө нэхээд байдаг лалар даа

1  |  0
ard(103.26.194.28) 2025 оны 03 сарын 13

MUNHBAYR BOL ARDIIN BAATAR JINHENEM ONGOL ER HUN

1  |  0
РРР(202.70.46.11) 2025 оны 03 сарын 13

Энэ хүн сайн хүн гэдгийг мэдэж байна зоригтой жинхэнэ монгол хүн хотын хачин лаларуудыг бодвол жинхэнэ монгол хүн

1  |  0
монгол хүн(103.26.194.241) 2025 оны 03 сарын 13

Яг ийм шудрага тэмцлийг хийж гарч ирсэн хэмээн Элбэг Бат Алт тэргүүтнүүд донгосоор л байгаа. Үнэхээр тийм л юм наад хүнээ суллах хэрэгтэй. Хүн алсан биш сануулсан төдий. Яллавал Украйн шиг юм болвол яан. Их олон дэмжиж байх юм. Монголд монгол байна уу???

1  |  0
irgen(88.67.113.246) 2025 оны 03 сарын 13

eh oronch er, ta nar yuch hudlaa buraad nemergui, ene hin temcegcg

1  |  0
Монгол хүн(122.201.27.66) 2025 оны 03 сарын 13

ардчилагчидын шалгарсан арга: хүнд муу хоч өгч байгаад сүүлдээ мянган удаа давтахаар тэр нь үнэн болохоор яланд унагаах арга юм даа.

1  |  0
zochind(103.26.194.61) 2025 оны 03 сарын 13

teneg mal huduunii durakaa munguu avsandaa avch ordoggui ur huuhed ach guch nartaa uldeedeg yum

1  |  0
zochin(202.21.120.43) 2025 оны 03 сарын 13

Ulsiin mongonoos idej bgaa humuusd mongoo avs ruugaa orj chadahgui gedgiig medruuleesee

1  |  0
иргэн(202.170.68.162) 2025 оны 03 сарын 13

Хүн ямар эх сурвалжаас бичсэн яаж ч бичсэн байж болно штэ.би л лав энэ хүнийг дэмжиж байна.Суллагдаа

1  |  0
Би(182.249.241.30) 2025 оны 03 сарын 13

Амьдралаараа дэнчин тавьж байгаа эх оронч иргэн. УИХ ын76елбэгдорж нар дэргэд нь хувалз

1  |  0
zochin (202.21.115.35) 2025 оны 03 сарын 13

Yag ene Munhbayar shig Baigal orchin yarij mungu nehdeg mash olon humuus bii bolood bga ted hezee ch huduu amidrahaa bolison UB tansag bairtai tansag unaataitansag amidraltai bolson humuus....

1  |  0
Болд(202.55.183.214) 2025 оны 03 сарын 13

Яахав дээ энэ нийтлэлийн агуулга нь Мөнхбаяр муу хүн байсан шүү гэдгийг л цаанаа нуугаастай, зорилго, даалгавар нь дээрээс тодорхой өгөгдсөн ажлын нэг хэсэг байна. Магадгүй ял өгөхийн өмнө муулах гэж ч байж мэднэ

1  |  0
Unshigch(182.160.33.135) 2025 оны 03 сарын 13

Ardolnii chin husliig uuriihuu mungu oloh heregsel bolgoson temtsegch nert Bertegchinguud haa saigui. Jijig company-s bagiig, tom company-s ihiig avna. Heseg ard olniig daguulj shuugiulj buun um bolj bolchood hussen hemjeenii munguu avchihval ”Uuchlaarai bid yaj ch chadsangui” geed guitsee

1  |  0
Top