
Монголын загварын ертөнцийн хамгийн том наадам бол "Гоёл". Уг наадмыг загварын хүрээнийхэн төдийгүй ард түмэн тэсэн ядан хүлээдэг. "Гоёл-2014" наадам өнгөрсөн амралтын өдөр болж өндөрлөсөн юм. Энэ жилийн "Топ модель"-ийн эзнээр монголын дизайнеруудын холбооны загвар өмсөгч С.Ариунбилэг тодорсон билээ.
Тухайн үед шилдгээр шалгарсан загвар өмсөгчид болон загвар зохион бүтээгдчиддээ дугтуйтай цаас өгч байгаа харагдсан. Мэдээж 25 жил гээд шагналын сан ч нэлээд өндөр байх хэмээн үзэж байсан ч харин зохион байгуулагчид нь шагналтнуудаа молигджээ. Энэ талаар Отгон ТОП С.Ариунбилэг нэгэн ярилцлагандаа дурдсан бөгөөд “Би тийм ийм шагнал өгөөсэй гэж хүлээгээгүй. Надад “Топ модел”-ийн цом байхад хангалттай.
Наадмыг зохион байгуулагчид шагнал авсан хүн бүрт цаасан дугтуй өгсөн. Тус дугтуйн дотор “Долоо хоногийн дараа ирж мөнгөн шагналаа аваарай” гэсэн бичиг байсан. Тэгэхээр одоо ч гэсэн миний мөнгөн шагнал надад “нууц” хэвээрээ л байгаа” ярьсан байна.

Сэтгэгдэл ( 1 )
Kk gants iveen tetgdg Myangaa n dampuurtsiim chinargaguishd