Хөтлөгч Э.Гантулгыг Б.Эрдэнэтуяа одоо ч зүрхэндээ нандигнадаг

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 06

“Монгол Чанву” тодотголоо одоо ч нэр төртэй хадгалж, охид бүсгүйчүүдийг сэм сэмхэн санаа алдуулсаар байгаа хөтлөгч Э.Гантулга яагаад ч юм гэрлэж бараалдаггүй. Байсгээд л охид бүсгүйчүүдтэй нэр холбогдох атал төд удалгүй хоёр тийш болсон сураг дуулддаг. Түүний халуун хайрыг хүртэж, нэг үе сайхан хосуудын тоонд нэрлэгдэж байсан Б.Эрдэнэтуяа хэмээх бүсгүй Холливудын бэр болсон. Олон хүн Э.Гантулгыг хайртай бүсгүйгээ харийн эрд алдсанаас хойш эмэгтэйчүүдийн ертөнцөд одгүй байгаа гэж жиг жуг хийдэг. Тэгвэл тэдний ээдрээт хайрын түүх саяхан тайлагджээ. Жилдээ нэг удаа эх орондоо ирээд буцдаг Б.Эрдэнэтуяа энэ олон жилийн дараа анх удаа хэвлэлд ам нээсэн байна. Холливудын нэрт од Стивен Сигалын гэргий саяхан “Гоёл” наадмын тайзнаа гарч ур чадвараа гайхуулаад амжсан. Б.Эрдэнэтуяа Э.Гантулгаас салаад дөрвөн жил болсны дараа нөхөртэйгөө учирсан талаараа “Гранд” сэтгүүлд өгсөн ярилцлагандаа дэлгэрэнгүй ярьсан байна. Мөн тэрээр одоо ч Э.Гантулгыг сэтгэлдээ нандигнаж явдаг гэнэ шүү. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(188.143.234.155) 2025 оны 03 сарын 13

At last! Someone with real exsretipe gives us the answer. Thanks!

1  |  0
eoeo(85.2.115.58) 2025 оны 03 сарын 13

Unen debili yum bichih yumaa

1  |  0
Top