Баригдаж байгаа барилгаас цогцос олджээ гэх мэдээлэл өчигдөр уншигчдад хүндхэн тусав. Барилгын осол хэрээс хэтэрч монгол залуусын амийг эрлэгийн элч мэт авч одох нь юутай харамсалтай. Тодруулбал, 21 настай цахилгаанчин залуу ажил үүргээ гүйцэтгэж яваад барилгын лифтний хонгилд унаж нас барсан хэргийг ХУД-ийн Цагдаагийн 1-р хэлтэст шалгаж байна.
Зөвхөн өчигдрийн байдлаар Нийслэлийн хэмжээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, Үйлдвэрлэлийн дүрэм журам алдсантай холбоотой гурван хэрэг гарсан байна. Үүний нэг нь амь насаа алдсан бол хоёр нь эрүүл мэндээрээ хохирч үлджээ.
Цаст компанийн оффисын зориулалттай 20 давхар барилгын лифтний хонгил руу унасан залууг дөнгөж 21 настай, Х гэгч байжээ. Тэрээр "Монхорус" компанид цахилгаанчнаар ажилладаг байсан. Тухайн үед ажил үүргээ гүйцэтгэж байсан гэж албаны эх сурвалж мэдээлж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдлаас болж ийнхүү амиа алдсан хэргийн араас тухай компани эмгэнэл илэрхийлж, мэдэгдэл гаргаад л таг болдог жишээ нэгээр нэмэгдэж байна гэхэд хэлсдэхгүй. Хүний сайхан үрийн амь нас ийм байдлаар эрсдэж байгаа тохиолдолд ар гэрт нь ямар арга хэмжээ авдаг нь тун ч тодорхойгүй. Ийм яаралтай тухай компанийн хүлээх үүрэг хариуцлагыг оноож өгөх нь зүйтэй биз ээ.
Монголын барилгын салбар гээчийг эмх цэгцэнд нь оруулахгүй бол хэчнээн хүний амийг цаашид авахыг хэлж мэдэхгүй. Эзэд нь жирийн ажилчин, гүйцэтгэгч нарын араар нуугдаж хариуцлагаас мултардаг. Эс бөгөөс хуулийн цоорхойгоор унаж үлддэг. "Макс"-ын дуулиан намдаагүй, хүнээ алдсан гэрийн бүлийн нулимс хатаагүй байхад л аюулгүй ажиллагааны нөхцөл бүрдүүлээгүй эзэд, дарга нарын буруугаас дахин нэг хүү амиа алдлаа.

Сэтгэгдэл ( 2 )
Мэдээж компанид хариуцлага тооцох ёстой. Иймэрхүү компанийн үйл ажиллагааны эрхийг цуцлах хэрэгтэй:
adsfasdf