Г.Алтанхүүг цагдаагийн байгууллага шалгаж дуусчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 14

Найз залуудаа онц хэрцгийгээр зодуулан амиа алдсан 21 настай эмэгтэйн хэрэг олон нийтийн анхаарлын төвд байгаа. Одоогоор шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй байгаа юм. Сэжигтэн Г.Алтанхүү найз охиноо 48 цагийн турш зодож амь насыг нь хөнөөсөн гэсэн мэдээлэл анх цацагдаж байсан. Харин одоо өөр нэгэн эх сурвалжийн хэлж буйгаар “Б.Цэдэн-Иш буюу Г.Алтанхүүгийн найз бүсгүй өөр залуутай харилцсанаас болж хардаж дөрвөн өдрийн турш тамлан зовоож, дарамталж, стресстүүлсэн. Тэгснээр охины цөсний цорго үрэвсэж үхэлд хүргэсэн байж болзошгүй ” гэжээ.  Иймд Г.Алтанхүү нь шууд байдлаар бүсгүйн үхэлтэй холботой болохыг  талийгаачийн ар гэр болоод дотны найз нь хэлж байгаа юм.


Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн II хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Тухайн эрүүгийн хэрэг хэрхэн шалгагдаж байгаа талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээлэлийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад “Сэжигтэн А-тай холбоотой эрүүгйин хэрэг хуулийн хүрээнд шалгагдаж байгаа. Одоо цагдаагийн байгууллагаас энэ хэрэгтэй холбоотой шалгах ажиллагаа дууссан. Дахин шинжээч эмч томилогдсон байгаа. Хохирогч Ц-д шүүхийн шинжилгээ хийгдэж байна. Шүүх шинжилгээний хариу хэрхэн гарахыг цагдаагийн байгууллага хүлээж байна. Тухайн хэрэгт холбоотой нотлох баримтуудыг цагдаагийн байгууллага шалгаж дууссан” гэсэн хариуг өгсөн юм.

Харин шүүх эмнэлгийн шинжээч эмч дахин томилогдоод цогцост задлан шинжилгээ хийж байгаа. Энэ талаар Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн Хяналт, шинжилгээ үнэлгээ дотоод аудитын тасгийн дарга, цагдаагийн хошууч У.Болдбаатараас тодруулахад “Задлан шинжилгээ нэгдүгээр сарын 02-нд эхэлсэн8 хариу гарах хараахан болоогүй байна. Бид бүхэн одоо нэг шинжилгээний хариу хүлээж байна. Мөн хавтаст хэргээс үзэж нягтлах шаардлагатай зүйл байгаа. Шүүхийн шинжилгээний хариу ажлын 14-21 хоногийн дотор гарна" гэсэн хариуг өглөө.

Б.Анхаа

Сэтгэгдэл ( 26 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
;p;;p;lolololol(103.26.193.13) 2025 оны 03 сарын 13

ter anh emnelegt turgeneer irehdee iim bsan ene teree geed emchiih ni helsen bichleg bsan shuu!

1  |  0
Aaa(182.160.33.135) 2025 оны 03 сарын 13

shuuh emnelgiin etssiin hariu garaagui bhad shalgaj duusna gej bdaggui yum minii huu

1  |  0
zochin(124.158.107.58) 2025 оны 03 сарын 13

huurhii doo. zovj zovj ongosrchihood, bulshindaa ch taivan hevtej bolohgui. olon dahin zadlan hiigeed bailgui hurdan orshuulaasai bilee dee.

1  |  0
muualuurchnn (202.126.89.174) 2025 оны 03 сарын 13

hun uhej bolon gehdee hezeee neg nn tsagt chamtai taarhhlll bh daaa A mn chi yaan daaa ter ueddlll zowh bh daa odoooch yaawhwwww bolgjjj gj zunduul uzj bn daa te muu al...rchnn

1  |  0
zul(202.179.20.195) 2025 оны 03 сарын 13

iim hartai aashtai ymtai bgaa emegtei hun uur huntei yvaldah zorig garahuu araichdee uhsen hunees shaltag haihaa boliosoo ene bol hudlaa ene yaragchin narand hezeech chuluutei yvah erhgui hun huuli unen shiidver gargaasai bilee

1  |  0
hooh(202.179.11.94) 2025 оны 03 сарын 13

chii vxsen ym chin gesen shig l aashilj bnadaa xvn gedeg iim muuxai amitan ymdaa

1  |  0
bb-d(202.179.20.208) 2025 оны 03 сарын 13

zoddog baisan gedgee uuruu huleen zuvshuuruud bhad yu geed bgan be, umuuruh hunee mun olj de, ilerhii medeejiin yuman deer uur onosh garguulahaar huutsulduj bgaag ni harsan ch yav ch gemgui hun bish!!!

1  |  0
bb(202.126.91.68) 2025 оны 03 сарын 13

Huniig helmegduuleed bga yum bishuu, Huuli hynaltiinhan sain shalgaj unen munuur n togtoogoosoi. Bi mash ih gaihaj aij bna. Hen ch yu bolsoniig medehgui bj, zuvhun hoorondiin tsuu yrianaas bolj buur uls dayaraa neg huniig jigsen zevuutsej bn shuu de. Ene hun alaagui harin avrah gej bsan ch yum biluu, hen negen ter zaluud durgui nzn zoddog bsan geed helchihsen ch yum biluu, esvel gants neg algadaj, hereldej baihiig n haraad bainga zoddog gej yrisan ch yum biluu, Iim baij bolohgui ee, hervee alaagui bj bgad helmegdvel Ingej shorond hori, alaad ug geed bga humuus ymar hariutslaga huleeh ve, Erunhiilugch n hurtel hariutslagagui hun alsan meteer helj yrih n buruu, Ter zaluu zuvhun SEJIGTEN shuuu, Hun hunee hairlay gecheed yu bolsniig oilgoogui bj zuvhun tsuu ugeer buu negnee zovoo. Huuli hynaltiinhan togtoono shu

1  |  0
zochin(103.26.194.5) 2025 оны 03 сарын 13

Odoo tegvel shudarga baitsgaay g.d b.san ardchilsan erunhiilugchuu harj de

1  |  0
Hm(60.242.51.74) 2025 оны 03 сарын 13

Sunsni ch gesen zovj bga bh daaodoog hurtelhuduuluuleegui heden udaa ch neej haaj bga yum huurhii busgui. Um mani badmi hum

1  |  0
о(202.170.68.131) 2025 оны 03 сарын 13

хөөрхий бүсгүйг эхлээд өвчтэй байсан гээд, одоо өөр залуутай харьцсан гээд л, үхсэн хүн үг хэлэх биш гэсэн шиг аашилж байна даа, зөв л шийдэгдээсэй энэ хэрэг

1  |  0
Top