ШӨХТГ Дээд шүүхэд гомдол гаргав

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 16

2012 оны нэгдүгээр сард шатахууны үнийг үгсэн хуйвалдаж нэмсэн гэсэн үндэслэлээр нефть импортлогч компаниудыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ)-ын улсын байцаагч 17 тэрбум төгрөгөөр торгох шийдвэр гаргасан билээ. Нефть импортлогч компаниуд ШӨХТГ-ын уг шийдвэрийг эс зөвшөөрч, ШӨХТГ болон Захиргааны хэргийн шүүхэд хандсанаар хэрэг он дамжин үргэлжилж, гурван шатны шүүхээр орсон юм. 2013 оны 12-р сарын 2-нд Улсын дээд шүүх нефть импорлогчид компаниуд нь үгсэн хуйвалдаагүй гэсэн дүгнэлтэд хүрч, ШӨХТГ-ын шийдвэрийг хүчингүй болгосон тогтоол гаргав. Харин ШӨХТГ уг тогтоолыг хүлээн зөвшөөрөлгүй УДШ-ийн нийт шүүгчдийн хуралдаанд оруулах дүгнэлт гаргуулахаар Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид ханджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top