Шөнө босч бие засах нь олширвол түрүү булчирхай томрох дохио

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 16

Ямар ч насны эр хүн шөнө босч шээх тохиолдол олширч байвал энэ нь түрүү булчирхай томорч, шээсний сүвийг хаах дохио болдог аж. Тиймээс ийм шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандах хэрэгтэй.

Ер нь түрүү булчирхай томорсноор хамгийн түрүүнд шээс хаагддаг юм байна. Улмаар бөөрний үйл ажиллагаа доголдож, хүндэрсэн үед шээс биеэр тарж, хордлогод орон, тархи хавагнах аюултай гэж эмч нар анхааруулдаг.

Түрүү булчирхай томорч, үрэвсэх шинжүүд шээж байхад тасалдах, давсаг цавиар эвгүй оргих, хөл дагаж өвдөх байдлаар илэрдэг аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top