“Financial Times”-т гарсан нэгэн нийтлэлд Монголын эдийн засаг хэрхэн уруудаж байгааг бичжээ. Ер нь барууны агентлагууд ихэвчлэн хөрөнгө оруулагчдын талд дүгнэлт гаргадаг. Засгийн газар болон “Рио Тинто”-гийн хоорондох маргаан эхлэхэд л “Ройтерс”, “Блүүмбэрг”-ийн шинжээчид нөгөө талд ажиллаж байсан. Одоо ч хэвээрээ. Олон улс дахь ойлголт хэдийнэ Засгийн газар хууль зөрчиж байгаа гэдэгтэй эвлэрсэн байгаа аж.
Монгол Улс хөрөнгө оруулагчдын маргааныг эцэслэнэ
Монгол Улс уул уурхайн салбараас үүдэлтэй эдийн засгийн уналтаас гарахыг хичээж байна. Хамгийн том хөрөнгө оруулагч “Рио Тинто” Засгийн газартай эвлэрэлд хүрэх гэж мөн л хичээж байгаа. Түүнчлэн мөрдөн байцаалтаар хууль бусаар олгосон, авлигын асуудал үүсгэсэн гэх 106 лицензийг нэг мөр болгох гээд олон улсын анхаарлыг татсан асуудал олон бий.
Хамгийн гол нь зэс, алтны хамгийн тос төсөлд хөрөнгө оруулж байсан компани одоогоор ажлаа зогсоогоод байгаа нь эдийн засгийн голлох үзүүлэлтийг тодорхойлох гээд байна. Тиймээс “Рио Тинто”-гийн асуудлыг аль нэг талд нэн даруй шийдвэрлэх ёстой.
Эдийн засгийн хөгжлийн Дэд сайд О.Чулуунбат Монгол Улс хөрөнгө оруулагчтай харилцахдаа алдаа гаргасан гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Тэрбээр Лондон дахь ярилцлагын үеэр “Бид хаа хаанаа итгэл сэргээх цаг болсон. Монгол Улс том сургамж авсан. Одоо бидэнд ажил, орлогын аль аль нь хэрэгтэй байна” гэжээ.
Хайгуулын салбарт хамгийн сонирхолтой газар бол Монгол Улс. Дэлхийн түүхий эдийн голлох хэрэглэгчтэй хөршилж байгаа нь газарзүйн асар ашигтай гэхэд болно. Гэхдээ хөрөнгө оруулагчидтай учраа ололцохгүй байгаа нь зарим том төслийг зогсоосон.
Өнгөрсөн онд гадаадын шууд хөрөнгө оруулалт хоёр дахин буурсан нь эдийн засагт ч нөлөөлсөн юм. Үндэсний валютын ам.доллартай харьцах ханш, төсвийн үнэлгээ энэ онд найман хувиар буурсан. Үүнтэй холбоотой дарамтууд эдийн засагт илэрч байгаа.
Дээр дурдсанчлан, 106 лицензийн хэрэг өнгөрсөн онд мандаж, тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгосон аж. Энэ хэрэгт Засгийн газрын нэр бүхий гишүүд, төрийн өндөр албан тушаалтнууд холбогдсон юм. УИХ-ын хаврын чуулганаар энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ.
Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Кинкора Коппер” компанийн нэр дээрх хоёр ч лиценз хүчингүй болсон. Гэхдээ тус компани үүнийг дэмжиж буйгаа илэрхийлжээ. Компанийн Гүйцэтгэх захирал Сэм Сприн “Уул уурхайн зүгт чиглэсэн бодлого ул сууриараа өөрчлөгдөж байна. Энэ өөрчлөлт Оюутолгойд ч харагдаж байгаа” гэжээ.
“Рио Тинто” өнгөрсөн жил Оюутолгойн уурхайг ашиглаж эхэлсэн нь Монгол Улсад хамгийн томдоо тооцогдоно. Засгийн газар эндээс хувь эзэмшдэг. Гэхдээ Засгийн газар болон хөрөнгө оруулагчийн хооронд зардал тооцох, ашиг хуваах талаар том маргаан гараад чамгүй хугацаа өнгөрлөө. Энэ нь уурхайн нэг хэсгийг ашиглалтад оруулахад том саад болж, одоо энэ ажил гацчихсан байгаа.
О.Чулуунбат энэ төслийг “Монголын хөрөнгө оруулалтын гол хэмжүүр” гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Түүний хэлснээр, Монголын Засгийн газар хэлэлцээрийн ширээнд суухад бэлэн гэнэ.
“Рио Тинто”-гийн хувьд төслийн судалгааны эцсийн тайланг ирэх хоёр сарын дотор хөрөнгө оруулагчдад танилцуулах учиртай. Түүнчлэн олон улсын банкуудаас зээл авах хугацааг ирэх есдүгээр сар хүртэл сунгах хүсэлтээ гаргачихсан байгаа.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 2 )
Anhnaasaa buruu hiigdsen gedgiig medne.Odoo zalruulah ch ungursen baih aa.Anh geree heltsel hiisen Hujaagiin huu Bayrtsogt,busad undestnii daisanguud hariutslagiin huleeh estoi.Er n turd hari tsusnii humuusiig yund gargan be?! Ted mongol gazar shoroond eleggui n oilgomjtoi.geneticiin huvid shal uur setgehui,husel bodoltoi shuu!!!
5 сарын 14-ны Лхагва гаригт 14 цагаас Атеросклероз буюу судасны хатуурал нарийслаас шалтгаалах зүрх судасны эмгэгүүдийг эрүүлжүүлэх боломжийн талаар эрүүл мэндийн лекц явагдах гэж байна. Тус лекцэнд Даралт ба хуян, Тархи болон зүрхний судасны хатуурал, нарийсал, /ишеми/, бусад эрхтнийг тэжээх судасны бөглөрөл зэргийн талаар дэлгэрэнгүй ярьж зөвлөгөө өгөхөөс гадна Судас цэвэрлэж, холестрин бууруулагч бүтээгдэхүүнийг танилцуулах болно. Тус лекцэнд оролцогчид 11$-110$ бүтээгдэхүүний сугалаат урамшуулалтай. Утас: 96665038 Та бүхний нас залуу цус шингэн байх болтугай