Улстөрчийн стиль ямар байх ёстой вэ I ЖИШЭЭ, ЗӨВЛӨМЖ

2024 оны 04 сарын 30

Улстөрд сонгогчдын дэмжлэгийг авахад стиль имиж хэрхэн нөлөөлдөг бол, дэлхийн алдартай улстөрчид имижээрээ хэрхэн олны дэмжлэг, хүндэтгэлийг татдаг вэ? Улстөрд "хүч үзэж" буй хүмүүсийн хувцаслалтын талаар мэргэжилтнүүд юуг зөвлөж байгааг хүргэе. 


Мэргэжлийн стилистийн зөвлөмж

 

  • Улстөрчийн хувьд стиль имиж нь юуны түрүүнд итгэл төрүүлэх ёстой. Олонд их танигдсан, бага танигдсан аль нь ч байлаа түүнийг харах янз бүрийн үе давхаргын хүмүүст итгэл төрүүлэхийн тулд дресс-кодтой байх хэрэгтэй,

 

  • Улстөрчдийг “хувцасладаг” дизайнер, загвар зохион бүтээгч нар итгэл төрүүлэхүйц, түүнийг хүмүүс сонсохоор имижийг бүрдүүлэх хэрэгтэй болдог,

 

  • Аль ч улсад улстөрч өөрт эвтэйхэн байдаг өдөр тутмын хувцастай олны өмнө гарч ирдэггүй. Учир нь хүмүүс түүнийг хүлээж авдаггүй,

 

Үлгэр жишээ болох улстөрчид

 

  • ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын албан хэв маягийг шинжээчид үлгэр жишээ гэж үнэлжээ. Түүний стилист ямар хүн байдаг нь нууц ч гэлээ хэвлэл мэдээллийнхний олж мэдсэнээр Лавров Италийн брэндүүдийн хувцсыг өмсдөг аж.

 

 

  • Эмэгтэйчүүдээс Иорданы хатан хаан Раниа аль-Абдулла тод улстөрчийн жишээ болжээ. Ёсзүйн хэм хэмжээг зөрчилгүйгээр хувцасладаг Раниа Дорно дахиныг загварлаг, өсөлттэй талаас нь харуулж, дорнын эмэгтэйчүүдийн нийтлэг төрхийг эвддэг гэж мэргэжилтнүүд үзжээ.

 

 

  • Канадын Ерөнхий сайд Жастин Трюдог мэргэжилтнүүд улстөрчийн имижийг “сайхан” зөрчдөг гэж үздэг. Тэрбээр албаны костюмыг нугас, буга, “Оддын дайн”-ы баатруудын зурагтай оймстой хослуулж өмсдөг. Уг нь бол энэ нь улстөрчийн имижэд тохирохгүй ч Трюдод гоё зохидог.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top