Украйны армийн сөнөөгчид Донецкийн нисэх буудлыг бөмбөгдсөн гэж “Риа Новости” мэдээлэв. Энэ талаарх мэдээллийг олон улсын хэвлэлүүдээр гаргаагүй ба Ардын Бүгд найрамдах Донецкийн удирдлагууд Твиттерээр дамжуулан мэдээлсэн байна.
Энд “Бид агаарын дайралтад өртлөө. Армийн сөнөөгчид Донецкийн тэнгэрт үзэгдэх болов. Нисэх буудлыг армийн гурван нисдэг тэрэг, хоёр сөнөөгч бөмбөгдсөн” гэжээ. Эхний бөмбөгдөлт хаалттай байсан буудлын ойролцоо болсон аж. Нисэх буудал хаалттай байсан тул хүний амь эрсдээгүй ч өнөө өглөөний дотор гурван ч дэлбэрэлт болсон байна.
Бөмбөгдөлт Грийнвичийн цагаар 8:00-д болсон ба жижиг, том бүх нислэгийг цуцалж, аюулгүй арга хэмжээг өөрсдийнхөө хэмжээнд авсан гэжээ. Тэд үүнийг Украйны шинэ Ерөнхийлөгчийн бодлоготой холбон тайлбарлаж байгаа аж.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 7 )
Tuurga tusgaar buren erhet ulsiin huuliig zorchij samuun gargaval tuhain uls arga hemjee avah n ooriin hereg.Herev manaid hytaduud iim uildel hiivel yah baisan yum?!?Orosuud davarch bna.Tedniig OROSruu tulhen hoon gargah heregtei.Orosuud heden jiliin omno hoid mongol(BURYAD)-n AV.erhiig yaj zorchij bailaa.
Янукович жагсаал тараах цагдаа нартаа буу тарааж өгөх ч эрхгүй байсан. Тэгтэл Майданынхан бүр танкаар дайрч, онгоцоор бөмбөгдөж болоод байдаг. Зүүн нутагт нь Украйны иргэд амьдардаггүй, алан хядагчид л амьдардаг бололтой.
ukrainchuud orosuud uy xusne teriig ni ogchixbol sanaa amar mongolchuud shig bna sh dee. bid orosuud uy xusne bugdiig ogdog, bidniig usand oruulj syrgasan, boosoo alaxiig zaasan, tembuug emchilj ogson shuu dee
odoo uhel ni irsen hulgana muuriin sahalaar oroldnoo gej hohi ni
tsusaa holiulah ni dee