Сирид Ерөнхийлөгчийн сонгууль эхэллээ

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 03

Гурван жилийн турш үргэлжилсэн иргэний дайны улмаас 160 гаруй мянган хүн амиа алдаж, олон сая хүн дүрвэсэн энэ үед Сирид ерөнхийлөгчийн сонгууль болж байна. Энэ удаагийн сонгуульд одоогийн ерөнхийлөгч Башар Ассад гурав дахь удаагаа сонгогдох магадлал өндөртэй гэж ажиглагчид үзэж байгаа юм. Бусад нэр дэвшигчид болох Махер Хажжар, Хассан Аль-Нюри нарыг төдийлөн сайн мэдэхгүй. Сонгуульд 15,8 сая сонгогч оролцох бөгөөд 9,600 санал авах байр ажиллаж байна. Гэхдээ зөвхөн Засгийн газрын эзэлсэн нутгуудад санал хураалт явагдаж байгаа бол бусад газар босогчдын тэмцэл өрнөж байгаа ажээ. Барууныхнаас дэмжлэг авсан босогчид санал хураалтад саад хийнэ гэж мэдэгдсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top