Афганистанд өнгөрсөн бямба гаригт болсон Ерөнхийлөгчийн сонгуульд санал өглөө хэмээн Талибан бүлэглэлийнхэн 11 хүний хурууг тайрч балмад аашилжээ. Арваннэгэн хүний гарыг тайраад зогсохгүй сонгуулийг үеэр пуужин харваж, 47 хүн нас барсан аж. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид хоёулаа баруунтай холбоо харилцаагаа сайжруулж, ирэх хоёр жилд АНУ-ын 10 мянган цэргийг эх орондоо байлгах төлөвлөгөөтэй байгаа учраас Талибан бүлэглэлийнхэн афганчуудыг сонгуульд оролцож, тэдний төлөө саналаа өгч болохгүй хэмээн шахаж шаардаж байгаа аж. Сонгуульд оролцох насны 12 сая хүнтэй Афганы Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн ирэх долдугаар сарын 22-нд гарна.
Сэтгэгдэл ( 0 )