Индонезийн 100 орчим хууль бус цагаачийн зорчиж явсан модон завь өнгөрсөн шөнө /VI.18/ Малайзын баруун эргийн ойролцоо осолдож живжээ. Уг ослын улмаас 31 хүнийг аварсан бөгөөд 66 цагаач далайд живж, сураггүй алга болсон гэх мэдээ байна. Гэсэн ч одоогоор осол болсон далайн хэсэгт сураггүй болсон цагаачдыг аврах ажиллагаа үргэлжилж байгаа аж. Цагаачдын модон завь Малайзын Куала Лангат бүсийн Бантинг хотоос гурван километрийн зайнд далайд живсэн байна. Малайзын далайн хууль сахиулах албанаас мэдээлснээр уг модон завь нь далайн аялалд тохиромжгүй байсан учир живсэн гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )