Технологийн томоохон компаниудын нэг Microsoft компани ирэх жилд 18 мянган ажилтнаа цомхотгох болсон тухай мэдээлэл цацагдаж эхэлжээ. Олон тооны ажилчид хамрах уг цомхотгол нь тус компанийн санхүүгийн байдал болон шинэчлэн зохион байгуулалтад орохтой холбоотой хэмээн тайлбарлажээ.
Финляндын Nokia компанийн гар утасны үйлдвэрлэлийн нэгжийг Microsoft худалдаж аваад байгаа ба ирэх жилийн цомхотголд уг компанийн 1100 гаруй ажилчид хамрагдах юм байна.
Уг шийдвэрт Финляндын эрх мэдэл бүхий албан тушаалтнууд ихэд шүүмжлэлтэй хандаж байгаа ба Microsoft компанийг цомхотголын асуудлаа дахин эргэж харна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )