Малайзын МH17 нислэгийн дугаартай зорчигч тээврийн онгоц Украйнд сүйрч, дэлхий нийтийг цочирдолд орууллаа. Улс орнуудын зөрчилд ямар ч холбоогүй, гэм буруугүй 298 хүний амийг хороосон энэ үйлдэлд ямар хариуцлага яригдах нь одоогоор тодорхойгүй байна. Онгоцонд хэн зорчиж явсан бэ. Зорчигчдын 100 орчим нь Австралид болох ДОХ-ын эсрэг олон улсын хуралд оролцохоор явсан эрдэмтэд байж. Амьдрал дэндүү хатуурхсан эмгэнэлтэй жишээ ч байна. Өнгөрсөн гуравдугаар сард ор мөргүй алга болсон MH370 дугаартай онгоцны ослоор хүү, бэрээ алдсан Австралийн иргэн Жорж Барроузийн ач охин, хүргэн хоёр MH17-гийн зорчигчдын дунд байжээ. Харин алга болсон онгоцонд нисэх байсан ч ээлжээ сольж амьд үлдсэн үйлчлэгч эмэгтэй ижил ажил хийдэг үйлчлэгч нөхрөөсөө хагацлаа. Нөхөр нь MH17-гийн дараагийн нислэгт хуваарилагдсан байсан ч ээлжээ сольж урагшлуулсан байжээ. Түүнчлэн амь үрэгдэгсдийн дунд 16-аас доош насны 80 хүүхэд байсан байна. 86 настай ээждээ яарсан 56-тай индонез эмэгтэй, дөнгөж төрсөн хүүгээ харахаар явсан 28-тай залуу, хөлбөмбөгийн багаа дэмжихээр явсан найзууд гээд гэм зэмгүй 298 амь үгүй боллоо.
Б.Төгс
Эх сурвалж: www.polit.mn
Сэтгэгдэл ( 11 )
hunii gemgui urs teneguudiin zolios bolloo tom gurnuudiin dund jiriin irgediin nulimas ursah gej de
manaihnii ikh ornoo zarj iddeg haytadiin garaltai yumnuud ene erdemtdiin orond yavsan bol jinhen shudarga yavdal baihaar bailaa. tehdee yah vee tsag tsagaaraa baidaggui um chin dee. tedend bas iim udurirne gaigui
ума ни бадми хум
100-gaad erdemted hairan humuus,ene delhiid ih um hiih baisan baih daa um ma ni bad min hum
ene setguulch niitleliinhee garchigiig oilgomjtoi bichihed yanaa ymarch chadvargui icheesei
mash haramsaltai bn.ur emterch bn.ene horwoo yamar hatuu bn we.
daintai ulciin agaariin xiliig yagaad ashigluulaad baican um daingui ulciin xileer ybcan bol ocol garcan ch uynaac bolcon ni todorxoi baij xet mongonii xoinooc xootsoldoj daintai baigaa ulciin agaariig ashilacan ni xumuuciig ercdeld oruuljee xairan xumuuc
Uneheer haramsaltai hunii saihan ursuud
одоо нээрээ юу ч гэхэв дээ энэ хорвоогийн зовлонг яаж гэтэлж дуусна даа.