Онгоц сүйрэхийн өмнө шуурга боллоо гэсэн мэдээ өгөөд холбоо тасарчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 25

 

Малайзын 295 зорчигтой онгоц осолдож Нидерланд улс өнөөдөр үндэстэн даяараа гашуудал зарлаж байна. Гэтэл энэ харамсалтай мэдээ үргэлжилсээр байгаас юм. Тодруулбал Өчигдөр онгоц осолдлоо гэсэн мэдээллийг дэлхийн томоохон мэдээллийн агентлагууд шил шилээ даран өгөв. Украйны цэргийн хоёр онгоц үүргээ гүйцэтгээд буцахадаа пуужинд оногдсон гэх таамагийг  тус улсын зүгээс мэдэгдсэн. Яг энэ явдлын дараахан Алжирын үндэсний агаарын тээврийн “Air Algerie” онгоц Буркина Фасогоос хөөрч 50 минутын дараагаар холбоо тасарсан юм. Харамсалтай нь АН 5017 дугаартай онгоцны хэлтэрхийг Мали улсын хойд хэсгээс буюу  хилийн зурвасаас 50 км-ийн зайд унасан байхыг олсон хэмээн тус улсын ерөнхийлөгч Ибрагим Бубакар Кейта мэдэгдсэн байна. Нисгэгчид хүчтэй шууурганы талаар дурьдаад холбоо тасарсан гэдгийг эх сурвалжууд хэлж байгаа аж. Онгоцны хэлтэрхийнүүд Агельхок болон Кидаль уулсын хооронд олдсон аж.

Онгоцонд 116 хүн зорчиж явсаны зургаа нь нислэгийн багийнхан юм. Зорчигчдын дунд 51 франц, Буркина-Фасо улсын 24 иргэн, 8 ливан, 4 алжир, Люксембург улсын хоёр иргэн, нэг бельги, нэг швейцарь, нэг нигер, нэг камерун, нэг украин, нэг румын хүн явсан ба багийн бүх гишүүд Испанчууд байсан гэнэ. Air Algerie агаарын тээврийн компани нь Алжир улсын үндэсний тээвэрлэгч томоохон компани юм. Тус компани нь Европ, Хойд Америк, Африк, Ойрхи Дорнодын 28 орны 39 хот руу тогтмол нислэг үйлддэг байна.

Осолдсон онгоц долоо хоногт дөрвөн нислэг үйлддэг бөгөөд зорчигчдын дийлэнхи хувийг Франц хүмүүс эзэлдэг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top