Германы орон нутгийн шүүх нас барагсдыг чандарладаг ажилчдын эсрэг зарга үүсгэхээс татгалзжээ. Ажилчид чандрын үлдэгдэл дотроос гарч ирсэн хиймэл алтан шүдийг наймаалсаныг тогтоосны дараа ар гэрийнхэн нь 800 мянган долларын нөхөн төлбөр шаардсан юм. “Хамбург” хэмээх чандрын газар нь 2003-2011 он хүртэл үйл ажиллагаа явуулахдаа нас барагсдын үнэт эдлэл, хиймэл эрхтнүүдийг зардаг байжээ.
Нийт 31 кг металлыг 800 мянган доллараар заржээ. Германы нийгэмд нас барагсдаа оршуулсан ар гэрийнхэн нь чандрын үлдэгдэлд анхаардаггүй учраас ийм хэрэг газар авахад хүрсэн байна. Долоон жилийн өмнө Нюрнбергэд үүнтэй төстэй хэрэг гарч байлаа. Нас барагсдын чандрыг яс, металлаар нь ялгадаг тусгай машин байдаг гэж Оросын хэвлэлд мэдээлэв.
Их Британийн “Чандрын менежментийн хүрээлэн”-ийн мэдээлсэнээр нас барагсдын чандрыг дахин боловсруулдаг гэнэ. Жилд 75 тонн орчим титан материал гаргаж, онгоцны хөдөлгүүрийн үйлдвэрлэлд хандивладаг байна.
Сэтгэгдэл ( 0 )