“Panasonic” компани ухаалаг гар утас болон гэрэл зургийн аппаратыг нэгтгэсэн гэж хэлж болохуйц шинэ бүтээгдэхүүнээ “Photokina” үзэсгэлэн яармагийн үеэр танилцуулжээ. Энэхүү Android төхөөрөмж нь “Leica” линз болон “Panasonic”-ийн гэрэл зургийн аппаратуудад голдуу ашигладаг 20 мегапикселийн сенсор, мөн 11.9 см-ийн мэдрэгч дэлгэцтэй байна.
Урагш 2.5 см сунах сенсорын тусламжтайгаар гэрэл багатай орчинд зураг авч, хэтөндөр нягтралтай бичлэг хийх боломжтой аж. Panasonic-ийн мэдээлснээр “Lumix DMC-CM1” хэмээх энэхүү гар утсыг энэ оны сүүлээр Герман болон Францад 900 еврогийн үнэтэйгээр худалдаалж эхлэх юм байна.
Сэтгэгдэл ( 0 )