Далайн дээрэмчин хатагтай Цин

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 29

«Далайн дээрэмчин» гэхээр таны төсөөлөлд ямар дүр зураг бууж ирдэг вэ? Модон хөлтэй, өрөөсөн нүдтэй, мөрөн дээрээ тоть суулгасан эр үү? Тэгвэл одоо түүхэн дэх хамгийн одтой далайн дээрэмчдийн нэг, Хятадын Чжэн Ши гэгч алдарт дээрэмчин хатагтайг хараарай.

Түүний удирдлаган дор 2000 хөлөг, 70 000 гаруй далайчдаас бүрдсэн том флот байсан гэдэг. Энэ намхан турьхан бүсгүй гартаа сэлэм жад биш, дэвүүр барьж байгаад тулааныг удирддаг байжээ.  Наполеон болон адмирал Нельсоны чацуутан энэ хатагтайг Европт мэдэх хүн ховор. Гэвч Алс Дорнод болон Өмнөд Хятадын тэнгисүүдээр түүний нэрийг үгээгүй ядуу гуйлгачингаас авахуулаад өв хөрөнгөтэй баячууд хүртэл андахгүй мэддэг байлаа. Тэр ганц нүдтэй, модон хөлтэй ааваасаа энэ бүхнийг залгамжилж авсан гэж бодож байна уу?1801 онд Чжэн Шиг 26 настай байхад хятад дээрэмчид түүнийг Кантон дахь эмсийн хүрээлэнгээс олж авчээ. Дээрэмчдийн толгойлогч Чжэн И гоо бүсгүйг эхнэрээ болохыг гуйж. Харин бүсгүй бүх үйл ажиллагаанд тэгш эрхтэй оролцож байх болзол тавьсныг дээрэмчин хүлээж авсан гэнэ. 
6 жилийн дотор тэд Өмнөд Хятадын тэнгис дэх бүх өрсөлдөгчдөө буулган авч армиа 400 хөлгөөр нэмэгдүүлж чаджээ. 1807 онд Чжэн И нас барж эхнэр нь удирдлагыг гартаа авсан байна. Шинэ ахмад нилээд чанга гараар удирдаж, дээрэмчдийн бүлгийг сахилга баттай арми болгож чадсан гэдэг. Дээрэмчид эхлээд эсэргүүцэхийг оролдсон боловч хэдэн удаагийн аймшигт цааз тэднийг номхруулсан байна. Удалгүй эрэг хавийн бүх тосгод дээрэмчин хатагтайн....Энд дарж цааш уншина

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top