Олон улс Ким Чинь Уныг амьд эсэхэд эргэлзэх болов

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 13

Хойд Солонгосын гурав дахь үеийн удирдагч Ким Жон Ун сүүлийн үед янз бүрийн арга хэмжээнд оролцохгүй, олны нүдэнд ил гарч харагдахгүй байгаа нь гадаадын ялангуяа барууны орнуудад янз бүрийн таамаг дэвшүүлэхэд хүргэж байна.

Тэд Хойд Солонгосын албаны хэвлэл мэдээллийнхэний мэдээлсэн өвчтэй байгаа, мэс засал хийлгэсэн гэнэ. Барууны орнууд энэ мэдээлэлд итгэхгүй байгаа аж.

Өмнөд Солонгос хийгээд барууны орнуудын тусгай албадууд 31 настай залуу удирдагчийн тухай баттай мэдээлэл олж авахаар хичээцгээж байна. Тэдний зарим таамгаар тус улсад төрийн эргэлт гарсан гэж үзэж байгаа гэнэ.

Ким Жон Ун хамгийн сүүлд эхнэртэйгээ хамт төрийн концерт үзсэнээс хойш олон нийтийн өмнө ил гараагүй гэнэ.

Өнөөдөр эхлэх Солонгосын Хөдөлмөрийн намын ойн баярын арга хэмжээн дээр ил гарч ирэхгүй бол энэ таамаг үнэнд ойртох гэнэ.  Үүнд дэлхий нийт анхаарлаа хандуулж байгаа ажээ.

Цөмийн зэвсэгтэй цэрэгжсэн энэ оронд төрийн эргэлт гарвал дотооддоо иргэний дайн  гарч, бүс нутагт аюултай байдал үүсгэж тун болзошгүй гэж дэлхий нийт санаа зовж байна хэмээн "Эн Би Си" мэдээлжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сайн найз нь(112.72.13.7) 2014 оны 10 сарын 13

Өө, цаадах чинь зүгээр. Хэд хоног навсайтал архидсан. Босч чадахгүй хэвтэж байгаа.

0  |  0
Top