Ким таяг тулан гарч ирж олон улсын эргэлзээг тайллаа

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 14

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун өнгөрсөн есдүгээр сарын 3-наас хойш анх удаа олон нийтийн өмнө ил гарлаа. Ким шинээр баригдсан эрдэм шинжилгээний хорооллын асуудлаар зааварчилгаа өгсөн гэж KCNA агентлаг мэдээлэв. Хойд Солонгосын хэвлэлүүдэд Ким удирдагчийн таяг тулж, барилгын ажлыг шалгаж буй зураг нийтлэгджээ. 32 настай тэрээр эрүүл мэнддээ анхаарахын тулд улсын ажлаа сар гаруй эзгүй орхисон ажээ. Одоо түүний бие эрс сайжирсан бөгөөд эзэнгүй байх хооронд нь Хойд Солонгосын Ажилчны нам, улс үүсгэн байгуулагдсаны ой зэрэг тэмдэглэлт үйл явдлууд болж өнгөрсөн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Z(94.203.216.133) 2014 оны 10 сарын 17

Ovgon boltson bnshd

0  |  0
Top